Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“DRONECON 2026” ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛНЭ

Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд дрон технологи хурдтай хөгжиж, харилцаа холбоо, эрүүл мэнд, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, аюулгүй байдал зэрэг бүх салбарт шинэ боломжуудыг бий болгож, бүтээмжийг нэмэгдүүлж байна.

Иймээс технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Улсын аварга шалгаруулах хоёр дахь тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 21 аймгийн 8-40 насны 659 тамирчин 5 ангилалд хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

“DRONECON 2026” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар бусад салбарын яам, байгууллагууд оролцож байна.

Энэ жилийн тэмцээнд Дрон кодчилол, Хиймэл оюун ухааны ангилал нэмэгдсэн нь залуучуудын бүтээлч сэтгэлгээ, инновац, цахим ур чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой. Үүний зэрэгцээ ирээдүйн инженер, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулж буйгаараа онцлог юм.

Өөрөөр хэлбэл, “DRONECON 2026” нь зөвхөн хурд, ур чадварын өрсөлдөөн бус инженерчлэл, роботик, инновацын хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний технологийн томоохон арга хэмжээ болж байна. Дашрамд дуулгахад, манай улс тавдугаар сарын 30, 31-нд Нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын Зүүн Азийн бүсийн тэмцээнийг анх удаа зохион байгуулах бөгөөд энэ үеэр DRONE, AIR SHOW зэрэг арга хэмжээ болох юм.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ