Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ӨГӨГДЛИЙН ҮНЭ ЦЭН”-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Эрүүл мэндийн өгөгдлийн үнэ цэн” салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайдын Ажлын алба, ЗГХЭГ, ЭМЯ, Боловсролын яам, ГБХНХЯ, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар зэрэг 20 байгууллагын төлөөлөл оролцож, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэн, салбар хоорондын мэдээлэл солилцоог хэрхэн сайжруулах талаар ажил хэрэгч санал санаачилга өрнүүлж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт “Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн”, “Цахим эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа”, “Эрүүл мэндийн мэдээллийн солилцоо ба төрөлжсөн мэдээллийн сангийн өнөөгийн нөхцөл байдал”, Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн сангийн ажиллах журмын төсөл” сэдвээр Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс илтгэл тавьж мэдээлэл өглөө.

Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас бүх салбарын үйл ажиллагаа, мэдээлэл, шийдвэрийг иргэдэд нээлттэй, ил тод болгох, төрийн үйлчилгээг шуурхай, хялбар хүртээмжтэй хүргэх цахим бодлогыг хэрэгжүүлж байна.

Эхний салбар нь эрүүл мэнд. Манай улс эрүүл мэндийн салбарт 10 жилийн өмнөөс цахимжилтыг нэвтрүүлж эхэлсэн ч эмнэлэг бүр бие даасан тусдаа систем хөгжүүлж, мэдээллээ хоорондоо солилцдоггүйгээс иргэд олон дахин шинжилгээ өгөх, эмчилгээ тасалдах, цаг хугацаа, санхүүгийн дарамтад орох зэрэг сөрөг үр дагавар байсаар ирсэн. Иймээс эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлж, иргэдэд дарамтгүй, ачаалалгүй, шуурхай, нээлттэй үйлчилгээ үзүүлдэг болох шаардлага зүй ёсоор тулгарсан. Өнгөрсөн онд ЦХИХХ, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)”-г батлан хэрэгжүүлж байна. Хоёр яамнаас 2024-2025 онд хийсэн судалгаагаар эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн индекс 5 онооноос 2.9, кибер аюулгүй байдлын төлөвшлийн индекс 5-аас 2 байгаа юм.

Бусад мэдээ

“Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж ба шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, харилцаа холооны яам, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны ажлын алба хамтран “Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ