ЖАЙКА олон улсын байгууллагын техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, Делойте Томацу байгууллагатай хамтран “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх ба төслийн хүрээнд дараах үндсэн 5 чиглэлийн дэд төслийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Төр хувийн хэвшлийн хоорондын харилцаа, уялдаа холбоог сайжруулах;
- Мэдээлэл, харилцаа холбооны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
- Монгол компаниудыг олон улсын зах зээлд нэвтрэх чадавхыг нэмэгдүүлэх;
- Гарааны бизнесийг дэмжих;
- Нээлттэй өгөгдөл, их өгөгдөл, хиймэл оюуныг нэвтрүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх.
Нээлтийн хурал: 2026 оны 03 дугаар сарын 19-ний Пүрэв гараг, 10:00–13:00 цагт
Хаана: Мэдээлэл технологийн үндэсний парк, 302 тоот танхим
Бүртгэл: 2026 оны 03 дугаар сарын 16-ны Даваа гараг хүртэл явагдана.
Нээлтийн үйл ажиллагаанд оролцох сонирхолтой хүн, хуулийн этгээд доорх бүртгэлийн маягтыг бөглөж ирүүлнэ үү.
“Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхдээ чиглэл бүрд Дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж, төр, хувийн хэвшлийн хоорондын хэлэлцүүлгийг идэвхжүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хамтын яриа хэлэлцээг өргөжүүлэх, улмаар нэгдсэн зорилго дор хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой ба дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн төлөөллийг Дэд ажлын хэсэгт орж ажиллахыг урьж байна.
Дэд ажлын хэсгийн гишүүнээр ажилласнаар танай байгууллагаар төлөөлүүлэн тус салбарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо хүргэх, хамтран ажиллах, нэгдсэн байдлаар төрийн байгууллагуудтай холбогдон асуудлаа хүргэж шийдвэрлүүлэх, төслийн хэрэгжилтийн хугацаанд тус тусдаа асуудлаа хөндөхийн оронд хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн нөөц, чадавхаа нэгтгэн хамтран ажиллах боломжтой болно.
Ажлын хэсэгт оролцох шалгуур:
- Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, холбоод, их дээд сургуулийн багш зэрэгакадемик салбарын төлөөлөл;
- Аж ахуйн нэгжийн хувьд нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан байх;
- Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт хамаарах, эсхүл түүнтэй холбоотой байх;
- Оролцоонд цалин, хөлс олгохгүй (оролцоо нь төлбөргүй);
- Уулзалтууд 3 жилийн хугацаанд улирал тутам ойролцоогоор нэг удаа зохион байгуулагдах бөгөөд оролцогчид бүх уулзалтад тогтмол оролцох;
- Ажлын хэсэг байгуулагдсан тухайн жилийн дунд үеэс шинээр элсэхийг зөвшөөрөхгүй; сонирхож буй байгууллагууд үүнийг анхаарч, ажлын хэсэгт эхнээс нь оролцох шаардлагатай.
Хэрэв асуух, тодруулах зүйл байвал бидэнтэй anartsetseg@itpark.mn и-мэйлээр чөлөөтэй холбогдоно уу.










