Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар яам болон агентлаг, харьяа байгууллагын удирдлагуудад 2026 оны үйл ажиллагаагаа “Цахимаар нэн тэргүүнд” бодлоготой уялдуулан хариуцлагатайгаар үр дүнтэй, төсвийн сахилга батыг чанд сахин шуурхай зохион байгуулахыг даалгалаа.
Салбарын хэмжээнд 2026 оныг “Их өгөгдөл, хиймэл оюуны” жил болгон зарлаж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай саадгүй хүргэх, төрийн үйл ажиллагаанд хиймэл оюун, их өгөгдлийг нэвтрүүлэх, кибер аюулгүй байдлын индексийг ахиулан баталгаажуулах, дижитал эдийн засгийг дэмжих нь та бидний үүрэг тул удирдах албан тушаалтнууд ажлын гүйцэтгэлд
1.Үр дүн болон чанар;
2. Төсвийн сахилга бат;
3. Нэгдсэн бодлогыг чухалчлан ажиллахыг онцлон санууллаа.











