Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлж байгаатай  холбогдуулан нээлтийн арга хэмжээнд оролцохоор ирсэн ПАРИС21, Дэлхийн банк, Гүүгл -ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаа.

Уулзалтад 21-р зууны хөгжлийн төлөөх статистикийн түншлэл (ПАРИС21) байгууллагын Өгөгдөл ба хиймэл оюун ухаан хариуцсан бодлогын ахлах шинжээч, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Ерөнхий статистикчийн ахлах зөвлөхФрансуа Фонтенью, Дэлхийн банкны Хөгжлийн өгөгдлийн хэлтсийн захирал Оливье Дуприз, Google компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Прем Рамасвами болон Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар  оролцлоо.

ҮСХ нь ПАРИС21, Дэлхийн банк, Гүүгл компанитай хамтран Хиймэл оюун ухааныг албан ёсны статистикийн мэдээллийг боловсруулахад ашиглах “Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг 2025 оны 9-р сарын 16-ны 15:00 цагт нээж, төслийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, 2026 оныг дуустал хэрэгжинэ.

Монгол Улс хамтын ажиллагааны хүсэлтээ 2025 онд албан ёсоор ПАРИС21 байгууллагад илэрхийлсний үр дүнд нь төслийг хэрэгжүүлж, үр шимийг хүртэх 5 улсын 1-ээр сонгогдон оролцож байна.

Төслийн зорилго: Үндэсний статистикийн систем нь Хиймэл оюун ухаан (ХОУ)-ыг үйл ажиллагаандаа ашиглах бэлэн байдлыг өгөгдөл, платформ ба дэд бүтэц, хүний нөөц ба чадавх, засаглал гэсэн дөрвөн чиглэлээр сайжруулахад оршино.

Энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

  1. ХОУ-д бэлэн байдлын суурь үнэлгээ хийх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах (2025 он)
  2. Өгөгдлийн чанар ба хүртээмжийг сайжруулах, өгөгдөл тархаах автоматжуулалтын шийдлийг хөгжүүлэх (2026 он)
  3. Мета өгөгдлийг сайжруулах (2025 он)
  4. ҮСХ, системийн албан хаагчдад ХОУ-ны мэдлэг олгох, сургалт зохион байгуулах (2025 он)
  5. ХОУ-ны ил тод байдлыг хангах удирдамж боловсруулах (2026 он)

ПАРИС21, Дэлхийн банк, Гүүгл -ийн төлөөлөгчид нь “Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн үйл ажиллагааны нээлтэд оролцохоос гадна Үндэсний статистикийн хороо, төрийн байгууллагын албан хаагчдад Дэлхийн банкны зүгээс хөгжүүлсэн мета өгөгдлийн арга хэрэгслийн танилцуулах сургалтыг зохион байгуулах зорилготой Монгол Улсад ирээд байгаа юм байна.

Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны яамны зүгээс “Их өгөгдөл, хиймэл оюун ухааны үндэсний стратеги”-ийн төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгааг Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар тодотголоо .

Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар  төслийн үйл ажиллагаа, ялангуяа мета өгөгдлийн нэгдсэн сан байгуулах үйл ажиллагаа болон мета өгөгдлийн стандартыг боловсруулж, нэвтрүүлэхэд Үндэсний статистикийн хороог дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Бусад мэдээ

Фишинг халдлага

ҮЙЛ ЯВДАЛ Фишинг халдлага 2021.04.28 Мэдээллийн технологийн хөгжлийн өнөө үед цахим харилцаанд цахим шуудан томоохон орон зайг эзлэхийн хэрээр цахим

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ