Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Үндэсний хэмжээний кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах tabletop exercise хийх” сургалт явагдаж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамтран  Ази, Номхон далайн бүсийн кибер аюулгүй байдлын олон улсын арга хэмжээг 2025 оны 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Энэ хүрээнд бүс нутгийн болон олон улсын байгууллага, түнш орнууд хамтран кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй санал санаачилга, ололт амжилтын талаар хэлэлцэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн харилцан туршлагаа хуваалцсан нь ихээхэн ач холбогдолтой байв.

Мөн арга хэмжээний үеэр кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн дунд олон улсын түвшний кибер сургуулилтыг зохион байгуулж, оролцогчид бодит нөхцөлд тулгуурласан сорилтод оролцон ур чадвараа сорьж, практик мэдлэгээ бататгалаа.

           Түүнчлэн кибер аюулгүй байдлыг хангах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, чадавхыг бэхжүүлэх хүрээнд Жакарта дахь ИБУИНХУ-ын Элчин сайдын яамны Энэтхэг- Номхон далайн кибер хөтөлбөрийн Нэгдсэн Аюулгүй байдлын сангийн дарга Нейл Бест болон Улаанбаатар дахь ИБУИНХУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн мэргэжилтэн  Ө.Анузаяа  нарыг ЦХИХХЯам Кибер аюулгүй байдлын бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Пүрэвням хүлээн авч уулзлаа.

Уулзатын үеэр ноён  Нейл Бест  Зам, тээврийн салбарын байгууллагууд болон кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийн байгууллагуудын 27 албан хаагчийг хамруулсан “Үндэсний хэмжээний кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах tabletop exercise хийх” сургалт хийж байгаад талархал илэрхийлээ.

Олон улсын чанартай энэхүү арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулснаар зөвхөн оролцогчдын чадавхыг бэхжүүлэхээс гадна бүс нутгийн хэмжээнд мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал алхам болсон гэж үзэж байна.

Монгол Улсын кибер аюулгүй байдлыг өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгааны тайланд дурдсан зөвлөмжүүдийг дараагийн бодлого, төлөвлөлтөд үе шаттайгаар тусган хэрэгжүүлж байна.

Цаашид Их, дээд сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж харилцаа холбоо, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын шинэ төрлийн дэвшилтэт технологи дээр судалгаа хийх, хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.

Бусад мэдээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд завхан аймгийн иргэдээс цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа авч байна

ЦХХХЯ-с “Цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа”-г үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд ТЦҮЗГ, ”И-Монгол” академи хамтран гүйцэтгэж байна. Аймаг тус

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ