Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Э.Батшугар: Газар зүйн байршил, хүн амын тархан суурьшлыг харгалзан бүхий л салбарт дроны үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны мэдээллийн технологи, дижитал шилжилт, дэд бүтэц, дрон, 5G, сансрын хамтын ажиллагаа, логистик болон төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах саналыг солилцлоо.

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар: Монгол Улс, БНХАУ хооронд 2022-2027 онд хэрэгжүүлэх Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт мэдээллийн технологийн салбар багтсанд салбарын сайдын хувиар баяртай байна. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд Temu, Taobao зэрэг хил дамнасан цахим худалдаа эрчимжсэн. Үүнтэй холбоотойгоор боомтуудын логистикийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох шаардлага тулгарч байна. Мөн Мэдээлэл холбооны сүлжээ компани БНХАУ-ын экспорт, импортын банкны хөнгөлөлттэй зээлээр алслагдсан бүс нутаг, боомтуудын шилэн кабелаар холбох ажил энэ жил эхлэхээр боллоо. Түүнчлэн Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулахаар төлөвлөж буй Шинэ Зуун мод хотын бүтээн байгуулалтын хүрээнд дата төвийг танай улстай хамтран байгуулахаар төлөвлөж байна. Газар зүйн байршил, хүн амын тархан суурьшлыг харгалзан бид бүхий л салбарт дроны үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд дроны туршилтын бүсүүдийг хамтран байгуулж, 5G технологи нэвтэрсэнтэй холбоотойгоор жолоочгүй тээвэр, дрон зэрэг технологийн дэвшлийг байгаль орчин, онцгой байдал зэрэг чухал салбаруудад хэрэглэх, цаашлаад мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэх хэрэгцээ шаардлага үүссэн. Түүнчлэн төрийн албан хаагчдыг кибер аюулгүй байдал, хиймэл оюуны чиглэлээр мэргэшүүлэх хэрэгцээ шаардлага байгааг танд хэлье. Сансрын технологийн салбарт мөн хамтын  ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна. Манай хоёр орны хувьд Стратегийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааны маш өргөн боломж бий.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань: Монгол Улс цахим засаглалын ололт амжилтаар Ази тивд 13-т, дэлхийд 46-т бичигдэж байгаад баяр хүргэе.

Бидний зүгээс цахим худалдаагаар дамжуулан ядуурлыг бууруулах сайн туршлагаа хуваалцахад бэлэн байна. Ялангуяа Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид цахим худалдаагаар Хятадын маш том зах зээлд гарах бүрэн боломжтой гэж харж байна. Тээвэр логистикийн асуудлыг хөнгөвчлөх шаардлагатай гэсэн таны байр суурьтай нэг саналтай байгаа анхаарал хандуулж байгаад талархаж байна. БНХАУ-ын тээвэр логистикийн компаниуд хүрэлцэн ирж уулзалт зохион байгуулах бүрэн боломжтой бөгөөд бидний зүгээс дэмжихэд бэлэн байна. Аж үйлдвэржилтийн суурь нь инновац тул инновацыг дэмжих нь чухал юм. Манай улсын зүгээс ч энэ чиглэлээр сайн туршлагаа хуваалцах бүрэн боломжтой.

БНХАУ нь 2014 онд анх Инновацыг дэмжих зорилт дэвшүүлснээр төрийн бодлого нь хувийн хэвшилд ч мөн эергээр нөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд хиймэл оюунаар тоноглосон үйлдвэрлэл маш эрчимтэй хөгжиж байна.

Шинэ Зуун мод хотын бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг манай талаас анхаарч сонирхож байгаа. Сансрын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс хоёр дахь сансрын нисгэгчтэй болох асуудалд хамтран ажиллах бүрэн боломжтой, дэмжиж ажиллана.

ЦХИХХны сайд Э.Батшугар: Шинэ сансрын нисгэгч бэлтгэх сонирхол бидэнд бий, эмэгтэй байвал сайн байна.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань: Төрийн албан хаагчдыг чадавхжуулах хүрээнд 2024 онд 700 орчим албан хаагчдыг богино хугацаат сургалтад хамруулаад байна. Танай яамны зүгээс сургалтын хэрэгцээ шаардлагаа бидэнд албан шугамаар ирүүлэх бүрэн боломжтой бөгөөд хамтран ажиллах боломжтой юм.

ЦХИХХны сайд Э.Батшугар:  Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид Хятадын том зах зээлд гарах бүрэн боломж бий гэдэгт санал нэг байна. Тээвэр ложистикийн тал дээр анхаарч ажиллана. Сансрын технологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхэд хамтран ажиллах бүрэн боломжтой.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Монголын анхны эмэгтэй генерал, бригадын генерал Г.Болорт хүндэтгэл үзүүллээ

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Монголын хамгийн анхны эмэгтэй

Төрийн албанд хүн цаг их зарцуулдаг, хүнээс хамааралтай алдаа гарах эрсдэл өндөр ажил, чиг үүргүүдийг автоматжуулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулах ажлыг эхлүүлэн, салбар бүрийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал хүсэлт

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ