Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Э.Батшугар: Кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгаалал нь анхаарал хандуулах ёстой сорилт хэвээр байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугар Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсад хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, хиймэл оюун ухаан, иргэдийн цахим ур чадвар, кибер аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хэрэгжиж буй хамтын ажиллагааны явц, үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов.

ЦХИХХЯны  сайд Э.Батшугар: НҮБХХ-өөс Монгол Улсын цахим хөгжлийг дэмжих чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, тус салбарын томоохон түнш байгаад талархал илэрхийлж, дараах байр суурийг илэрхийллээ.

  1. Монгол Улс 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хуулийг баталснаас хойш төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй, шуурхай хүргэх чиглэлд томоохон ахиц дэвшил гаргасан. ‘И-Монгол’, ‘И-Бизнес’ зэрэг платформууд иргэдэд хүрч, олон улсын түвшинд үнэлэгдэж байна. Гэвч кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, гэмт хэрэгтэй тэмцэх асуудал нь анхаарал хандуулах ёстой сорилт хэвээр байна. Энэ хүрээнд бид НҮБХХ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн өргөжүүлэх бүрэн боломжтой гэж харж байна.
  2. Мөн хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжих үндэсний стратегийг боловсруулж, 2025 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

Суурин төлөөлөгч Матилда Димовска:  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлсэн “DEMOSC” төсөл амжилттай хэрэгжиж дууссан талаар танилцуулж, энэ төслийн хүрээнд “И-Монгол” платформын хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний хөдөлгөөнт цэг байгуулах, цахим ур чадварын сургалтын танхимууд ажиллуулах зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээг хэрэгжүүлснийг онцлов.

“Монгол Улс хиймэл оюуныг эдийн засгийн хөгжилдөө нэвтрүүлж, хөрөнгө оруулалт хийж эхэлсэн цөөн орны нэг болох бүрэн боломжтой. НҮБХХ-ээс улс орнуудын хиймэл оюуны хөгжлийн зөрүүг бууруулах зорилгоор Сингапур дахь багтай хамтран туршилтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улсыг хамруулах урьдчилсан яриа хэлэлцээ явагдаж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам бол НҮБХХ-ийн стратегийн гол түнш байгууллага” хэмээн онцлон тэмдэглэв.

ЦХИХХЯны Сайд Э.Батшугар: Уулзалтын төгсгөлд “Digital First” буюу “Дижитал нэн тэргүүнд” зарчмыг шинэ Засгийн газар баримтлан ажиллаж буйг дурдаж, дижитал шийдлүүдийг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцоллоо.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ