Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнтэй хамтран “Оюутны хакатон” тэмцээнийг зохион байгуулж байна.
Энэхүү тэмцээн нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд бүсүүдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, санал, шийдэл боловсруулахад оюутан залуусын бүтээлч сэтгэлгээ, оролцоог хангаж, хөгжилд нөлөөлөхүйц төслүүдийг шалгаруулах зорилготой.
Хамрах хүрээ: Мэргэжлийн боловсролын их сургууль, политехник коллеж, их, дээд сургуулийн I-VI түвшний оюутан
- Баг тус бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй.
- Багт чиглүүлэх өгөх зөвлөх байж болно.
- Баг бүрдүүлэх боломжгүй оролцогч ганцаараа бүртгүүлэх боломжтой. /Хэрэв ганцаараа оролцох бол тусгай хуудсыг бөглөнө/
Бүртгэл:
- Хугацаа: 2025.04.01 – 2025.04.12
- Бүртгэлийн линк: ww.regional.gov.mn/event
Нэгдүгээр шат
- Хугацаа: 2025.04.01 – 2025.04.23
Багууд: 2025.04.12 өдөр чиглүүлэх сургалтад хамрагдаж, төслөө сайжруулна. Төслөө сайжруулсан бөгууд 3 минутын танилцуулга бичлэгийн хамт 2025.04.17-ны 12.00 цагт regional.gov.mn/event бүртгэлийн системээр ирүүлнэ.
Оролцогчдын бүтээлийг 2025.04.21-2025.04.24-ны хооронд Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн цахим хаягт байршуулж, олон нийтээс санал авч, AI ашиглан тооцоолуулна.
Шүүгчид болон олон нийтийн саналын үнэлгээгээр шалгарсан багууд II шатанд оролцоно.
Хоёрдугаар шат: Энэ шатанд шалгарсан багууд төслөө оролцогчид болон шүүгчдийн бүрэлдэхүүнд 2025 оны 04-р сарын 26-ны өдөр танилцуулна. Төслийн танилцуулгад үндэслэн шүүгчдийн бүрэлдэхүүн аваргыг дараах оноонд үндэслэн шалгаруулна. Үүнд:
- Нэгдүгээр шатны үнэлгээний шалгуур үзүүлэлт
- Шийдлийн инновац, шинэлэг байдал
- Техникийн хэрэгжилт, хөгжүүлэлтийн чанар
- Бүс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөө
- Практик хэрэгжих боломж, тогтвортой байдал
- Олон нийтийн санал
- Хоёрдугаар шатны үнэлгээний шалгуур үзүүлэлт
- Шийдлийн инновац, шинэлэг байдал
- Техникийн хэрэгжилт, хөгжүүлэлтийн чанар
- Бүс, орон нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө
- Танилцуулга, илтгэлийн чанар
- Практикт хэрэгжих боломж, тогтвортой байдал
- Багийн ажил, хамтын ажиллагаа
Тэмцээний удирдамжийг ЭНД дарж татаж авна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг regional.gov.mn цахим хуудаснаас авна уу.