Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улс, НҮБ: Цахим гарын үсэг, Хувийн мэдээлэл хамгаалалтын асуудлыг хэлэлцэв

НҮБ-ын Хувийн мэдээлэл хамгаалах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Др. Ана Брайан Нугререс 2025 оны 4-р сарын 8-14-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Одтой уулзаж, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. 

Уулзалтын үеэр П.Алтан-Од дарга “Монгол Улс НҮБ-ын ‘Цахим Засаглалын индекс’-т 2024 онд 46 дугаар байрт жагсаж, 28 байраар урагшилсан бол Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ‘Дэлхийн инновацын индекс’-т 67 дугаар байранд эрэмбэлэгдсэн” гэдгийг онцлоод, 2021 онд батлагдсан цахим хөгжлийн багц хуулиудыг танилцууллаа. Эдгээрт Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиуд багтдаг бөгөөд эдгээрийг боловсруулахдаа Германы хууль тогтоомжийг чиглэл болгосон гэв. 

Мөн тэрбээр 2024 оны эцсийн байдлаар Монгол Улсад 1,384,523 тоон гарын үсэг олгогдсон ч тэдгээрийг цахим үйлчилгээнд өргөн ашиглах, хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд үндэсний хэмжээний нэгдсэн программ хангамж хөгжүүлэх шаардлагатайг дурдлаа. 

Др. Ана Брайан Нугререс энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд дижитал эрин дэх хувийн мэдээллийн хамгаалалт, хил дамнасан мэдээллийн урсгал, кибер аюулгүй байдал, олон нийтийн сүлжээнд тавих хяналт, цензур, эмзэг бүлгийн нууцлал, биометр болон хиймэл оюунд суурилсан мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг хөндөж, дүгнэлт, зөвлөмж боловсруулахаар төлөвлөж байна.

Бусад мэдээ

Цахим зах зээл, платформоор дамжуулан Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрүүдийн цахим худалдааны оролцоог дэмжих зорилго бүхий техник туслалцааны төслийн нээлтийн арга хэмжээ болж байна

Азийн хөгжлийн банк Монголын уул уурхайн бус салбарыг дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт оролцох чадавхийг сайжруулах зорилгоор Монгол Улсад

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах сургалт, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар танилцуулга хийлээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ