Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Ц.Баатархүү: 5G үе шаттай асааснаар говийн бүс аж үйлдвэрийн төрөлжсөн бүс болон хөгжихөд түлхэц болно

Говийн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймагт зохион байгуулагдлаа. Говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд хамаарч байна. Тус бүс нутгийн Засгийн газраас “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” болгон хөгжүүлэхээр зорьж буй. 

Технологийн үсрэнгүй хөгжлийн энэ цаг үед дээрх зорилтыг эрчимжүүлэхэд харилцаа холбооны дэд бүтцийн бэлэн байдлыг зайлшгүй хангасан байх ёстой. Тэгвэл Говийн бүс өнөөдрийн байдлаар:

  • Говьсүмбэр аймгийн хувьд бүх сум нь шилэн кабельд холбогдсон. 10 багаас 4 нь 4G сүлжээнд, 6 баг нь 3G сүлжээнд тус, тус холбогдоод байна. 
  • Дорноговь аймгийн хувьд бүх сум нь шилэн кабельд холбогдсон ч 7 баг сүлжээгүй байна. Харин 14 баг 4G сүлжээнд, 39 баг 3G сүлжээнд тус, тус холбогдоод байна. 
  • Дундговь аймгийн хувьд бүх сум шилэн кабельд холбогдсон ч 35 баг сүлжээгүй бана. Харин 16 баг 4G сүлжээтэй, 15 баг 3G сүлжээтэй байна. 
  • Өмнөговь аймгийн хувьд бүх сум болон баг нь шилэн кабельд холбогдсон. Үүнээс 18 баг 4G сүлжээтэй, 38 баг 3G сүлжээтэй байна.

Говийн бүсийн дээрх аймгуудын шилэн кабелийн багтаамж тус бүр 1-10 gbps байна. Үүний зэрэгцээ, аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын тайланд дурдсанаар, Говьсүмбэр аймагт 6-т, Дундговь аймаг 15-т, Өмнөговь аймаг 18-т, Дорноговь аймаг 21-т эрэмбэлэгдэж байна. 

Тус бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс” болгон хөгжүүлэхэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд алслагдсан 13 цэгт сүлжээ оруулахын зэрэгцээ үе шаттайгаар 5G сүлжээг асаахаар төлөвлөж байна. 

Энэ хүрээнд Ц. Баатархүү сайд говийн бүсийн иргэдийн асуултад  дараах хариултыг өгөв. 

Тэрбээр “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 5G тендерийг амжилттай зохион байгуулсан. Ирэх 7 хоногоос үе шаттайгаар 5G -г асаана. Ингэснээр говийн бүсэд ажиллаж буй уул уурхайн компаниуд ухаалаг уул уурхайд шилжих боломж бий болно. Тухайлбал, жолоочгүй тээврийн хэрэгслийг уул уурхайд ашиглах боломжтой болно. Үүнтэй холбоотойгоор тус салбар 15-25 хувийн зардлыг хэмнэнэ гэсэн тооцоолол байна. Мөн ус болон эрчим хүчний ашиглалтын хэмжээ буурна. Үүнд, харилцаа холбооны дэд бүтэц буюу 5G гүйцэтгэх үүрэг чухал юм. Хоёрдугаарт, говийн бүс нутагт ОХУ, БНХАУ-ыг холбосон цахим худалдааг хөгжүүлэх тээврийн логистик төв байгуулагдана. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цахим худалдааг хөгжүүлэх, тээвэрлэх, ялган ангилах төвүүдийг байгуулах ажлыг эхлүүлсэн. Ингэснээр Монгол Улсын эдийн засагт дижитал эдийн засгийн эзлэх хувь үлэмж хэмжээгээр нэмэгдэх ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм. 

Үүний зэрэгцээ, Говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөц, газар зүйн байршил зэргийг харгалзан үзэж, Бүсийн Дата төвийг байгуулах ажлыг эхлүүлээд байна. 

Дэлхийн дата төвийн зах зээл 2030 онд 400 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Энэ өсөлт нь эрчим хүчний салбарт сорилт бий болгож, дата төвүүд хямд, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгийг эрэлхийлж байна. Монгол Улсын хувьд энэ чиг хандлагыг ашиглан дэлхийн дата төвийн зах зээлд өрсөлдөж, дижитал эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх боломжтой юм. Үүний эхлэл болгож, Говийн бүсийн дата төвийг Өмнөговь аймагт байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал, Австри Улсын Холбооны Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, цахим хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн Флориан Турскитэй Вена хотноо албан уулзалт хийлээ

Уулзалтын хүрээнд Цахим хөгжил, түүний дотор цахим орчинд хүний эрхийг хамгаалах, цахим боловсролыг хөгжүүлэх, мэдээллийн технологийн салбарт хувийн хэвшлийн оролцоог

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ