Хиймэл оюуны улсын анхдугаар олимпиадын аваргууд тодорлоо. Тус олимпиад нь 2025 оны 05 дугаар сарын 02 өдрөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тодруулбал, тус олимпиадын I шат 2025 оны 05 дугаар сарын 02-16-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хот, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 ангийн 91 сурагч машин сургалт (Machine learning), Эх хэл боловсруулалт (Natural Language Processing), Компьютер хараа (Computer vision) чиглэлийн 3 бодлого бодож өрсөлдсөн юм.
Хоёрдугаар шатанд нийт 50 сурагч шалгарснаас 49 сурагч өрсөлдөж, улсын аваргууд тодорлоо. Тодруулбал,
- Алтан медаль Г.Дөлгөөн Монгол Коосэн Технологийн Коллеж
- Мөнгөн медаль Ч.Ирмүүн ЭРХЭТ ЭРДЭМ сургууль
- Мөнгөн медаль Е.Нуртас ЭРХЭТ ЭРДЭМ сургууль
- Хүрэл медаль У.Ивээлсайхан Нийслэлийн ерөнхий боловсролын “Путонхуа” сургууль
- Хүрэл медаль Н.Цэнгэг ЭРХЭТ ЭРДЭМ сургууль
- Хүрэл медаль Е.Хыдыр-Али Нийслэлийн Ерөнхий Боловсролын 163 дугаар сургууль
- 7 дугаар байр Олон улсын олимпиадад оролцох эрх С.Хангэрэл Оюунлаг сургууль
- 8 дугаар байр Олон улсын олимпиадад оролцох эрх Ү.Эрхэс Хобби сургууль
Эдгээр найман сурагчид Хиймэл оюуны олон улсын хоёрдугаар олимпиадад эх орноо төлөөлөн оролцох юм.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан Хиймэл оюуны улсын анхдугаар олимпиадад оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэж, хичээл сурлагад нь амжилт хүсье.




