Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар Массачусетсийн Технологийн их сургуулийн хиймэл оюуны хичээлийг ирэх хичээлийн жилээс Монгол Улсын бүх ЕБС-дад нэвтрүүлэхээр боллоо.
Эхний ээлжинд ирэх зургадугаар сард 30 сургагч багшийг MIT-ын судлаачдын боловсруулсан хөтөлбөрөөр бэлдэх юм. Үүний зэрэгцээ, ирэх аравдугаар сард “Хиймэл оюуны өдөрлөг”-ийг зохион байгуулахаар болов.
Хиймэл оюун нь улс үндэстний хөгжлийн хурдасгуур болж байгаа өнөө цагт дэлхийн улс орнууд ерөнхий боловсролын сургуулиуддаа хиймэл оюуны хичээлийг энэ хичээлийн жилээс нэвтрүүлж эхлээд байна.

