Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“ЦАХИМ ТАНИЛТЫН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨМЖ ГАРНА

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Цахим танилтын тогтолцоо шинэчлэх” төслийг хэрэгжүүлэхээр Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академитай хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд үндэсний танилт нэвтрэлтийн технологийн шийдэл, цахим танилтын тогтолцоог төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах боломжийн талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Эстон Улсын цахим засаглалын академийн технологийн захирал Хейко Вайнсалу, цахим танилтын ахлах зөвлөх Марк Эрлих болон Цахим хөгжил харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам зэрэг төрийн 26 байгууллага, Монголын банк санхүүгийн байгууллагуудын холбоо, Мобиком корпораци, Скайтел ХХК, Тридүм И-Секьюрити ХХК, Монпасс СА ХХК зэрэг хувийн хэвшлийн 30 орчим байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцлоо.

Уулзалтын дүнд гарсан санал, дүгнэлтэд үндэслэн цахим танилтын тогтолцоог шинэчлэх төр, хувийн хэвшлийн цахим үйлчилгээнд ашиглах боломжтой аюулгүй байдлын шаардлага хангасан, цахим хэлбэрийн танилтын тогтолцоог бий болгох зөвлөмж гаргах юм.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Завхан аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна

“Цахим аймаг” сургалтыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн удирдан явуулж байна. Сургалтыг Завхан аймгийн Засаг даргын

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли-г хүлээн авч уулзлаа

Уулзалтад ЦХИХХ-ны сайдын зөвлөх Б.Амгалан, ЦШБЗГ-ын дарга Б.Бат-Өлзий, ХХБЗГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баясгалан, ГХАХ-ийн дарга Г.Энхтуяа, шинжээч

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ