Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим худалдааны хууль, эрх зүйн орчны тайланг хэлэлцлээ

2022.01.23

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Азийн хөгжлийн банкны “Хууль, бодлогын шинэчлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй “Цахим эдийн засагт таатай орчин бүрдүүлэх” техникийн туслалцааны төслөөс “Монгол Улсын Цахим худалдааны хууль, эрх зүйн орчны талаарх тайлан”-г боловсруулсан. Уг тайланг танилцуулах, санал нэгтгэх эцсийн хэлэлцүүлэг болж, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар зэрэг худалдааны чиг үүрэг бүхий ОУ-ын болон дотоодын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогч талууд Монгол дахь цахим худалдааг үр дүнтэй явуулахад хууль эрх зүй, зохицуулалтын ямар саад бэрхшээл байгааг тодорхойлж, хэрхэн сайжруулах талаар санал солилцлоо.

“Монгол Улсын Цахим худалдааны хууль, эрх зүйн орчны талаарх тайлан”-г танилцуулах эхний хэлэлцүүлгийг 2022 оны 12 дугаар сард төрийн байгууллагууд, цахим худалдааны салбарын хувийн хэвшил, бизнесийн холбоодын төлөөллийн хүрээнд зохион байгуулсан бол энэхүү эцсийн хэлэлцүүлгээр нэгдсэн санал бүхий тайланг тус яаманд ирүүлэх юм.

 

Бусад мэдээ

Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны удирдах зөвлөлийн хурал Улаанбаатар хотноо эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Шуудан ХК хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн Шуудангийн Холбооны (APPU) Удирдах Зөвлөлийн ээлжит хурал (Executive Council Meeting) өнөөдөр /2025.06.30/ эхэллээ. Олон улсын хурлыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын хувьд энэ удаагийн хурлыг зохион байгуулж буй нь нэр төрийн хэрэг бөгөөд хүрэлцэн ирсэн APPU-гийн 32 гишүүн орон, ажиглагч, харьяа агентлагуудын төлөөлөгчдөд талархал илэрхийлье. Шуудангийн үйлчилгээ нь зөвхөн харилцаа холбоо төдийгүй эдийн засаг, технологи, бүс нутгийн хамтын ажиллагааг холбох стратегийн чухал хэрэгсэл болж байна. Энэ үйл явцад Ази, Номхон далайн бүс нутгийн холбооны үүрэг чухал ач холбогдолтойг онцлов. Уулзалт 2025.06.30-ны өдрөөс 2025.07.05-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд дараах үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөнө. Шуудан-логистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх стратеги Цахим худалдааны өсөлттэй уялдуулсан хил дамнасан хүргэлтийн шийдлүүд Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, автоматжуулалт Ногоон шуудангийн бодлого, тогтвортой хөгжил Хүний нөөц, чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөрүүд APPU буюу Ази, Номхон далайн Шуудангийн Холбоо нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) бүс нутгийн салбар байгууллага бөгөөд 32 гишүүн оронтой, гишүүн орнуудын хооронд шуудангийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах, дэвшилтэт стандарт, технологи нэвтрүүлэх, хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, техникийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэн ажилладаг байгууллага юм.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүний гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Хэнтий аймагт ажиллалаа. Энэхүү төслийн үзэл баримтлал, өөрчлөлтийн төслийг хийх болсон талаарх танилцуулга, хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Идэрбат, Цахим хөгжил, харилцаа, холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нар Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэдэд танилцууллаа. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх, хэлэлцүүлгийн үр дүн, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлэх тэтгэврийн зөрүүг арилгах, цалингийн нэмэгдэлтэй холбоотой нэн тэргүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид, хамгийн бага, суурь цалинтай тухайлсан салбаруудад цалингийн хэт ялгавартай байдлыг арилгах ач холбогдол бүхий бодлого, чиглэлийн талаар танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцлоо.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар салбар байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Говь-Алтай аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгууллагууд болох Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Говь-Алтай аймаг дахь хэлтэс, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монголын цахилгаан холбоо ХК, Монгол шуудан компанийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Цахим шилжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэхэд орон нутгийн тэр дундаа харьяа, салбар байгууллагын дэмжлэг, оролцоо чухал болохыг онцлоод, яамны зүгээс бодлогоор дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.