Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

2022.01.19

Уг хэлэлцүүлэгт Монголын телевизүүдийн холбоо, Монголын арилжааны телевизүүдийн “Дуун” холбоо, Орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил” холбоо, Монголын олон суваг дамжуулагчдын холбоо, Монголын ФМ радиогийн нэгдсэн холбооны төлөөлөл болон тус холбоодын гишүүн байгууллагуудын төлөөллүүд оролцож өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, өргөн нэвтрүүлгийн телевизийн чиг үүрэг, бизнес хууль эрх зүйн орчин, арилжааны телевизүүдэд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр санал солилцож, үзэл бодол, байр сууриа илэрхийллээ.

ЦХХХЯ-ны дэргэд Цахим хөгжил харилцаа холбооны сайдын тушаалаар “Өргөн нэвтрүүлгийн хууль”-д оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгийг Дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна.

Бусад мэдээ

Саудын Араб газрын тосны хараат байдлаа бууруулах зорилгоор Хиймэл оюуны төв барина

Саудын Араб технологийн шинэчлэлийг нэмэгдүүлэх, газрын тосны хараат байдлыг бууруулах зорилготой “Vision 2030” хөтөлбөрийн хүрээнд 100 тэрбум долларын өртөгтэй хиймэл оюуны төв барих томоохон алхам хийлээ. Энэхүү санаачилга нь эрүүл мэнд, санхүү, эрчим хүч, хот байгуулалтын салбарт хиймэл оюуны шийдлүүдийг гаргаж, дэлхийн шилдэг мэргэжилтнүүд, судалгааны төвүүд, гарааны бизнесүүдийг эх орондоо татахад чиглэж байна. Үүний зэрэгцээ, Саудын Араб нь хариуцлагатай хиймэл оюуны хөгжүүлэлтэд мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууцлал, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэхээ амаллаа. Энэхүү алхам нь Вант Улсыг Арабын Нэгдсэн Эмират улсын технологийн тэргүүлэгчидтэй өрсөлдөх боломжийг олгож, Ойрхи Дорнодын дижитал орчныг өөрчилж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд түлхэц өгөхөд чиглэжээ. Эх сурвалж: Technology Innovation

Ц.Баатархүү: Гадаадад буй монголчууд цахимаар саналаа өгөх боломжийг судлаж байна

Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ бүрэн эдэлж чадахгүй хэвээр байна. Тэд 2000 оноос эхлэн УИХ-ын сонгуульд саналаа өгөх, оролцоогоо хангах хүсэлтээ гаргах болсны дагуу 2005 онд УИХ энэ асуудлыг анхааралдаа авч, 2012 оноос гадаад улс дахь монголчуудын санал өгөх эрх хуулиар нээгдсэн.  Энэ дагуу хилийн чанад дахь монголчууд тухайн орныхоо дипломат төлөөлөгчийн газар биечлэн очиж бүртгүүлэн, саналаа өгдөг болсон. Энэ нь иргэдэд хүндрэлтэй хэвээр байсан тул оролцоо хангалтгүй, сонгуулийн ирц муу байх шалтгаан болов.  Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр 80 гаруй улсад ажиллаж, амьдарч буй 200,000 гаруй монгол иргэдийн оролцоог хангах үүднээс анх удаа иргэдээ цахимаар бүртгэсэн боловч саналаа биечлэн очиж өгдөг асуудал хэвээр үлдсэн юм. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн цахим бүртгэлд хилийн чанад дахь 13,095 иргэн хамрагдсанаас ердөө 50 хувь буюу 6000 гаруй нь саналаа өгчээ. Энэ нь 2020 онтой харьцуулахад, цахим бүртгэл амжилттай явагдсан ч биечлэн очдог байдал сонгуулийн оролцоо, идэвхийг бууруулав. 2020 оны тухайд гадаад дахь 4600 монгол иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж, 3200 нь саналаа өгч байжээ.  Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа сонгуулийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх хүрээнд олон улсын туршлагыг судалж, Сонгуулийн тухай хуульд цахимаар санал өгөх эрхийг баталгаажуулах, технологийн хүртээмж, цахим дэд бүтцийн бэлэн байдлыг хангаж байна.  Тухайлбал, ЦХИХХЯ-ны төлөөлөл 2024 онд сонгуулийн санал өгөх цахим системийг нэвтрүүлсэн анхны улс болох Эстонид туршлага судалсан. Эстони улс 2005 онд дэлхийд анх удаа үндэсний сонгуульдаа интернэтээр санал өгөх системийг нэвтрүүлж, 2023 онд иргэдийнх нь саналын 51% нь цахимаар ирсэн нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болсон. Тус улс i-Voting системийг ашигладаг.  Тэгвэл энэ удаа Филиппин улсын сонгуулийн явцыг ажиглаж, туршлага судлах гэж байна.  Филлипинчүүд 2025 оныхоо сонгуулийг тавдугаар сарын 12-нд цахимаар явуулна. Филиппиний Сонгуулийн Хороо 77 улс дахь 1.2 сая иргэнийхээ сонгуульд оролцох эрхийг хангаж, дөрөвдүгээр сарын 13-наас цахим санал хураалтыг эхлүүлжээ. Энэ хүрээнд урьдчилсан бүртгэлийг 100 хувь онлайнаар хийсэн байна. Саналын нууцлалыг хангахын тулд end-to-end шифрлэлт, блокчэйн технологид суурилсан өгөгдлийн хамгаалалтыг ашиглаж байгаа аж.  2023 оны байдлаар 10 гаруй улс гадаадад байгаа иргэдийнхээ саналыг цахимаар авах ажлыг ямар нэгэн хэлбэрээр туршсан эсвэл албан ёсоор хэрэглэж байна.

Ц.Баатархүү: ЦХИХХ-ны салбарт суурь шинэчлэл хийнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2024.11.19/ боллоо. Шуурхай хурлаар гурван асуудлыг онцлон авч үзэж, холбогдох дарга нарт үүрэг чиглэл өгөв. Нэгдүгээрт, Монгол Улсын 2025 оны төсөвтэй холбоотойгоор ажлын төлөвлөгөөгөө эцэслэх, түүнийгээ долоо хоног бүрийн шуурхай хурлаар тайлагнах; Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолоор 30 гаруй үүрэг чиглэлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, дүгнэх, үнэлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо. Тодруулбал, камерын нэгдсэн стандартыг боловсруулах, онц чухал мэдээллийг дэд бүтэцтэй байгууллагын жагсаалтыг шинэчлэх, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг бэлдэх чиглэлд холбогдох их дээд сургуультай хамтран ажиллах, гадаад хамтын ажиллагааг сайжруулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов. Гуравдугаарт, Засгийн газар 2027 онд Үндэсний хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ болтол орон нутагт харилцаа холбооны үйлчилгээг шилэн кабелиар дамжуулан сүлжээ оруулах ажил үргэлжлэх тул сүлжээ оруулах цэгийг тодорхойлох, 5G -г нэвтрүүлэх ажлыг Харилцаа холбооны зохицуулах газартай хамтран зохион байгуулахыг үүрэг болгов. Мөн дижитал шилжилтэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам түүчээлж, салбарын статистикаа нэгтгэж, суурь шинэчлэл хийхээр ажиллаж байна.