Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар П.Батбаатар томилогдлоо

2022.01.11

Төрийн уламжлалт үйлчилгээг шинэ шатанд гаргаж төрийн цахим үйлчилгээний нэр төрөл, чанар, стандарт, хүртээмжийг сайжруулах үндсэн чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд байгуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 01 дүгээр сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Пүрэвжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар томиллоо.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар нь 2009-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст компьютерын техникийн ажилтан, референт, 2013-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтэст референт, ахлах референт, 2020 оноос одоог хүртэл Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль Эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэст Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөхөөр ажилласан юм.

Бусад мэдээ

Apple Pay Монголд нэвтэрлээ

Дэлхийн 800 сая гаруй хүнд үйлчилж буй Apple Pay олон улсын төлбөрийн систем Монголд нэвтэрлээ. Олон улсын стандарт, шаардлагыг хангасан төлбөрийн үйлчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Монголбанк Голомт банк, Худалдаа хөгжлийн банктай хамтран технологиороо  дэлхийд тэргүүлэгч Apple компанийн “Apple Pay” үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. “Apple Pay” үйлчилгээ нь IOS үйлдлийн систем бүхий Apple компанийн ухаалаг гар утас, ухаалаг цаг зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан хэрэглэгчдэд төлбөр хийх боломжийг олгодог.  Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх нөхцөл бүрдсэн. Мөн манай улсын иргэдэд олон улсын төлбөр тооцооны шинэ гарцыг нээсэн чухал алхам боллоо. Түүнчлэн Монгол Улсад ашиглагдаж буй 150 гаруй мянган ПОС төхөөрөмжүүдэд iPhone утсаа ашиглан төлбөр тооцоо хийх боломжтой болж байна.   Apple pay дэлхийн 90 орчим оронд хэрэглэгддэг хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл юм. Африк, Ази, Европ, Латин Америк, Ойрх Дорнод, Хойд Америкийн бүсийн орнуудад Apple Pay ашиглан NFC-ээр төлбөр төлнө. Та Монголд төдийгүй дэлхийн хаана ч явсан дараах тэмдэглэгээ байршсан худалдаа, үйлчилгээний байгууллагад Apple Pay-ээр төлбөр төлөх боломжтой. Дэлхийн хаанаас ч Монгол Улсын 1,600,000 гаруй IOS хэрэглэгчдэд iPhone, Apple Watch, Mac болон iPad гар утсаа ашиглан худалдан авалт хийх нөхцөл ийнхүү бүрдлээ.

Өсвөрийн “Хурдан” клубийн тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Дархан-Уул аймагт томилолтоор ажиллах үеэрээ Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, “Хурдан” клубийн үйл ажиллагаатай танилцлаа.  Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Б.Борхүү, Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Соёлмаа нар хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулав. Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн хувьд аймгийн хэмжээнд 13 цэгт “Хурдан” төвийг байгуулснаар иргэд, хуулийн этгээдэд 43 байгууллагын 451 үйлчилгээг шуурхай хүргэж байгаа юм. Мөн 7 байршилд Киоск төхөөрөмж байрлуулж, үйлчилгээ үзүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Хурдан” клуб 32, ахмад настнуудын “Хурдан” клуб 73 гишүүнтэйгээр мэдээллийн технологийн багш нартай хамтран цахим ур чадварын сургалтууд зохион байгуулан ажиллаж буй. Харин өсвөрийн “Хурдан” клубт 135 хүүхэд нэгдэж, мэдээллийн технологи, цахим спорт, илтгэх ур чадварын сургалтад хамрагдаж, цахим ур чадвараа дээшлүүлж байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвдөө Дроны туршилтын бүс буюу Сургалт хөгжлийн танхим байгуулсан нь хүүхдүүд өдөр бүр дрон жолоодож, ур чадвар, амжилтаа ахиулахад үр дүнтэй ажил болжээ. Үүний нэг жишээ нь, өсвөрийн “Хурдан” клубийн тамирчин Г.Тэнтэргэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 05 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд болсон “Нисгэгчгүй нисэх хэрэгсэл /дрон/-ийн жолоодлогын олон улсын тэмцээн”-ий багийн ангилалд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн юм. Мөн багаараа Төвийн бүсийн аваргаар шалгарсан бөгөөд ирэх сарын 27-28-нд БНСУ-ын Инчон хотноо болох Дроны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 8 тамирчин Drone soccer, Tiny whoop төрлөөр оролцохоор бэлтгэлээ хийж байна. “Хурдан” клубийн хүүхдүүддээ баяр хүргэж, эх орноо төлөөлөн өрсөлдөх тэмцээнд нь амжилт хүслээ.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН НЭГДСЭН ХОЛБОО (МИТА) ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран, Мэдээллийн Технологийн Нэгдсэн Холбоо (МИТА) ТББ-ын ерөнхийлөгч Н.Баттулга нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, бодлогын баримт бичигт нийцүүлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль тогтоомж, дүрэм, журмыг хувийн хэвшлийн байгууллага болон иргэдэд сурталчлан таниулах, харилцан мэдээлэл солилцох, салбарын цахимжилтыг хөгжүүлэхэд хамтран ажиллах юм. Мэдээллийн Технологийн Нэгдсэн Холбоо (МИТА) ТББ нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг хангах, сайн засаглалыг нэвтрүүлэх, олон улсын стандартыг нутагшуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, салбарын бизнесийн болон хууль эрх зүйн орчныг эрүүлжүүлэх, гишүүн байгууллагын эрх ашгийг хамгаалах зорилго бүхий хамтын удирдлагатай үүсгэн байгуулагдсан мэргэжлийн төрийн бус байгууллага юм.