Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монголд анх удаа программ хангамжийн Их дэлгүүр үүдээ нээлээ

2022.12.20

Уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас Оюун ухаанд түшиглэсэн эдийн засагт тэмүүлье.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гаргах, үргүй зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний программ хангамжийн их дэлгүүр www.MINDGOLIA.mn системийг өнөөдөр /2022.12.20/ албан ёсоор нээлээ.

Үүний үр дүнд дотоодын компаниудын хөгжүүлсэн системийг дотоод, гадаадын олон байгууллага шууд ашиглах боломжийг нээх, тендер зарлаж программ захиалдаг тогтолцоог халах, цаг хугацааг бодитоор хэмнэх, төсвийн хэмнэлтийг бий болгох, системүүдийн харилцан уялдааг хангах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зэрэг давуу байдлыг төрд бий болгох юм.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг танилцуулж эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн болон программ хангамж үйлдвэрлэгчдийн 350 орчим төлөөлөл, худалдан авагч, хэрэглэгчдийн 250 гаруй төлөөлөл, төрийн байгууллага, яам, агентлаг, төрийн өмчит компанийн төлөөллүүд оролцлоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал нээлтийн үеэр илтгэл тавихдаа, Төр гэдэг хамгийн том худалдан авагч, хамгийн том хөрөнгө оруулагч, хамгийн том тоглогч. Төр эрүүл бол зах зээл эрүүл. Төр ухаалаг бол зах зээл ухаалаг. Төр нээлттэй бол зах зээл нээлттэй байна. Ухаалаг технологийн зах зээлд ухаалаг худалдан авалт ус агаар шиг хэрэгтэй гэдгийг онцолж байсан юм.

Одоогийн байдлаар 100 гаруй компанийн 180 орчим бүтээгдэхүүн байршсан ба өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Уг системийг хөгжүүлж туршсан сүүлийн 30 хоногт 5 төрлийн 4,5 тэрбум төгрөгийн системийг 21 аймгийн 248 Ерөнхий боловсролын сургууль хэрэглэснээрээ төлбөрийг нь төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан байна.

 

Бусад мэдээ

Өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлалыг хийхэд НҮБ-тай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд өгөгдлийн засаглал, хиймэл оюун зэрэг шинэ технологиудыг Монгол Улсад нутагшуулахын тулд одоо байгаа нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийх нь чухал байгаа энэ үед НҮБ-аас олон улсын семинар зохион байгуулсанд талархал илэрхийлэв. Түүнчлэн төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримталж байгаагийн хүрээнд хиймэл оюуныг хөгжүүлэх үндэсний стратегиа 2025 оны эхээр олон нийтэд танилцуулахаар бэлтгэл хангаж буй дуулгалаа. Иймд, Монгол Улсын Засгийн газрын зүгээс өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлалыг хийх, шинэчлэлтийн бодлого боловсруулах, институт хоорондын уялдааг хангах, өгөгдлийг үүсгэх, нэгтгэх зэрэг процессыг хөгжүүлэх, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчид “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам манлайлж, “Монголын Үндэсний Өгөгдлийн Засаглал”-ын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд бүх талын оролцоог хангаж, идэвхтэй хамтран ажиллаж буй талархал илэрхийлж, цаашид цахим засаглалыг бэхжүүлэхэд Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн хоёр өдрийн семинарын үр дүнд Монгол Улсын Өгөгдлийн Засаглалын өнөөгийн түвшнийг тодорхойлж, нэгтгэсэн судалгааг удахгүй танилцуулна гэдгээ онцлов.

ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна

Өнөөдөр өглөө нийслэлийн Баянгол дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж цахим шилжилтийн хүрээнд ярилцлаа.

Хиймэл оюуны хэрэглээнд кибер аюулгүй байдлыг үнэлэх судалгааг эхлүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг өнгөрсөн 7 хоногт олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлсэн билээ. Энэ хүрээнд Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадамжийн төвийн эрдэмтэдтэй хамтран “Хиймэл оюуны хэрэглээнд кибер аюулгүй байдлыг үнэлэх” судалгааг эхлүүллээ.  Хиймэл оюуны өсөн нэмэгдэж буй хэрэглээ, түүнээс хамааралтай байдал нь улс орнуудын нийгэм, эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөг үзүүлж, оновчтойгоор зохицуулахад нарийн ур чадваруудыг шаардаж байна. Иймд дэлхийн улс орнууд хиймэл оюуны өнөөгийн хэрэглээ болон ирээдүйн чиг хандлага, тэр дундаа тулгарч болзошгүй эрсдэлийг нарийвчлан судлах шаардлагатай тулгарч байна. Манай улсын хувьд хиймэл оюунд суурилсан Open source ашиглаж бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж буй 15 гаруй гарааны компани байгаа бол өөрсдөө хиймэл оюунаа хөгжүүлж, олон нийтэд бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байгаа ганц компани буюу Chimege байна.  Цаашид хиймэл оюунд суурилан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх компаниудын тоо нэмэгдэх, энэ хэрээр иргэд, олон нийтийн хэрэглээнд нэвтрэх тул кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийлгэх шаардлагатай юм.  Энэхүү ажлын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хиймэл оюуны хэрэглээнд кибер аюулгүй байдлыг үнэлэх судалгааг үндэсний хэмжээнд эхлүүлээ. Судалгаанд 57 байгууллагын 67 төлөөлөл хамрагдлаа.  Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлыг чадамжийн төв нь үндэсний кибер аюулгүй байдлын чадамжийг жишин судлах, чадамжийг дээшлүүлэх үр дүнтэй хөтөлбөр боловсруулах чиглэлээр 10-аас гаруй жилийн туршлагатай бөгөөд Хиймэл оюуны хэрэглээ ба түүний аюулгүй байдлыг хангах бэлэн байдлын хэмжүүрийг боловсруулаад байна.