Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ НҮБ-ын Хүүхдийн сантай цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллана

2022.11.21

ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай өнөөдөр /2022.11.21/ уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Цахим орчинд бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийг устгах, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой “Бид Хамгаална” (WeProtect) загварыг хамтран хэрэгжүүлж дууссаныг дурдлаа. Мөн “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлага, “Технологийн салбар дахь охидын манлайлал” хэлэлцүүлэг, Монгол улсад Хүүхдийн эрхийн тухай конвенцоор баталгаажсан эрхүүдийг хүүхэд бүр эдлэх нөхцөлийг хангахад чиглэсэн бүх арга хэмжээ, үйл ажиллагаанд хамтарч ажилласанд талархал илэрхийллээ.

Мөн ЦХХХЯ “Цахим болон өргөн нэвтрүүлгийн орчин дахь хүүхэд хамгаалал” чиглэлээр хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчид болон олон нийтэд мэдлэг олгох, хүүхэд цахим гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх ажлуудыг бодлогын түвшинд дэмжиж ажиллахад чиглэж байна. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах талаар хамтран ажиллах, цахим орчин дахь оролцоо, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг эрчимжүүлэх, бүх нийтийн дижитал боловсролыг нэмэгдүүлэх үндэсний хөтөлбөрт хамтран ажиллах, өргөн нэвтрүүлгийн орчинд контент бүтээх зэрэг хэд хэдэн чиглэлүүдээр хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан цаг зав гарган хүлээн авч уулзсан ЦХХХ-ны сайд Н.Учралд талархаж буйгаа илэрхийлээд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн дээд удирдлага 2023-2027 онд ажиллах үндсэн чиглэлийг баталсан гэлээ. Энэ хүрээнд Монгол Улсад эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, усны эрүүл ахуй, нийгмийн хамгаалал гэсэн таван салбарт түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Тиймээс цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр нягт хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Бусад мэдээ

Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-наас аймаг, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх ухаалаг, аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулан баталж, 21 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна. ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.05) “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Увс аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Увс аймаг дахь хэлтсийн дарга О.Ганцоож оролцож, аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэв. Ажлын хэсгийн зүгээс ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, аймгийн удирдлагын тавьсан санал, хүсэлт, хөндсөн асуудлуудын хүрээнд санал солилцлоо.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга М.Болдсайхан тэргүүтэй харилцаа холбооны салбарын ҮЭ-ийн хорооны дарга нарыг өнөөдөр /2023.04.10/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 2023-2025 онд хэрэгжих хамтын хэлэлцээрийг байгуулах Монгол улсын Засгийн газрын 2013 оны “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 370 дугаар тогтоолын дагуу сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилтны төлөөллийг оруулах Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хороог байгуулах Салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой бусад асуудлын талаар хэлэлцлээ.

“Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал” сургалт боллоо  

Технологийн эрин үед богино бичлэгийн сошиал платформ залуусын дунд хүчээ авч байна. Зөвхөн текст сошиалд оруулдаг байсан үе ард хоцорч, зураг, бичлэг, дуу оруулахаас гадна, тухайн платформоор хоорондоо харилцаа үүсгэх нөхцөл бүрджээ. Энэхүү харилцааны хэрэгслүүдийн орон зайг эзэлж буй платформын нэг бол ТикТок юм. 2016 оноос хэрэглээнд нэвтэрснээс хойш дэлхий даяар 1.1 тэрбум хэрэглэгчтэй болж, тус платформыг дэлхийн 150 гаруй улсад ашиглаж, 75 хэл дээр цацагдаж байна. 325 сая хэрэглэгч уг платформыг өдөр тутамдаа идэвхтэй хэрэглэж, богино хэмжээний сонирхолтой бичлэг, “challenge” бичлэг, бүтээлч бичлэгээр хүүхэд залуусын дунд хамгийн их хандалт  авдаг аж. Аливаа мэдээллийг 30 секундээс 1 минутад багтаан өгдөг нь бусад платформоос ялгарах гол онцлог юм. Мөн аялах сонирхолтой, өдөр тутмын амьдралаа шинэчлэх дуртай, өхөөрдөм зүйлс үзэх дуртай хүмүүс ихээр сонирхдог байна. Ялангуяа, хүүхэд, өсвөр насныхан ТикТокийг ихээр хэрэглэдэг учраас хүүхдийг болзошгүй цахим аюулаас хамгаалах асуудал ч хөндөгдөнө. Тиймээс хувийн аккаунтдаа сэтгэгдлийг хянах тохируулга хийхээс гадна хэнээс ямар мессеж хүлээн авах, шууд чат үүсгэдэг процессыг зогсоох, оруулсан бичлэгийг хуулбарлах боломжгүй болгох эсвэл татаж авах боломжгүйгээр нийтлэх зэрэг тохиргоонуудыг хэрэглэж боломжтой болжээ. Тодруулбал, сошиал платформ эрчимтэй хөгжихийн хэрээр цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал, зохистой хэрэглээг хэвшүүлэх зорилгоор ёс зүйтэй хэрэглээ, контент хэрхэн бүтээх, өөрийгөө хэрхэн хамгаалах зэрэг мэдээллийг багтаасан сургалтыг ТикТокийн Монгол дахь төлөөлөгчийн газраас зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг зохион байгуулахад Цахим хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яам дэмжлэг үзүүлж, бусад яам, харьяа байгууллагын төлөөлөгчид оролцов.