Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангана

2022.11.17

Хүний эрхийг хангах үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр /2022.11.17/ төрийн ордонд боллоо. Хуралдаанаар хүний эрхийг хангах цахим хөгжил, бизнес, төсөв, боловсрол, соёл, нийгэм, эрүүл мэнд зэрэг салбаруудын асуудлыг хөндөж, шийдлүүдийг танилцууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал хуралдаанд оролцож Цахим орчны өнөөгийн байдал, Цахим орчинд хүний эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавилаа.

ХХЗХ-ны 2022 оны эхний хагас жилийн тайланд Монгол Улсад ухаалаг төхөөрөмж хэрэглэгчдийн тоо 3,836,572, Фейсбүүк хэрэглэгчдийн тоо Ази тивд 1 дүгээрт /2.8 сая/, дэлхийд 10 дугаар байрт жагсах болсон нь цахим хэрэглээний хамрах хүрээ, хэрэглээ хурдацтай өсч байгааг харуулж байна. Үүнийг дагаад бусдын нэр төр, алдар хүндэд халдах, гутаан доромжлох, иргэдийг залилах, төөрөгдүүлэх, үзэл бодлоор нь талцуулах, хүчирхийлэлд уриалах, төр засгийн эсрэг үйл ажиллагаа явуулах зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйлдлүүд ихсэж байна. Мөн сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд цахим гадуурхалд өртөж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажлын хэсэг байгуулж, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Энэ хүрээнд Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлагыг боловсруулж, баталсан. Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүйгээр мэдээлэлд цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж үед үнэлгээ хийх аргачлал, журмыг боловсруулж хэрэгжүүлнэ. Хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлага, журмыг боловсруулна. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулга боловсруулна. Хувийн мэдээллээ хамгаалах талаар иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалт зохион байгуулна. Цахим орчинд хүний эрхийг хангах чиглэлээр судалгаанд суурилсан санал боловсруулахаар ажиллаж байна гэсэн юм.

 

Бусад мэдээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

“Ухаалаг засаг-II” төсөлд зөвлөхүүд шалгаруулж авна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II” төслийн хүрээнд Цахим зөвшөөрлийн системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөх/цахим лиценз болон зөвшөөрлийн системийн үндсэн хөгжүүлэгч-1, Цахим зөвшөөрлийн системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөх/Өгөгдлийн сангийн администратор-1; тус тус нээлттэй сонгон шалгаруулж авна. Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу. 2.1.3.2-1: Цахим зөвшөөрлийн системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөх/цахим лиценз болон зөвшөөрлийн системийн үндсэн хөгжүүлэгч: https://drive.google.com/file/d/17tVWbnvdLRND1EwgndgZOOZuLG pFAYW/view?usp=sharing 2.1.3.3-3: Цахим зөвшөөрлийн системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бие даасан зөвлөх/Өгөгдлийн сангийн администратор https://drive.google.com/file/d/1LNTpBnpGc4FGdkPdjh2jh67SLGbZfJKB/view?usp=sha ring Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд биечлэн 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар *Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно. *Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ. *Асууж тодруулах зүйл байвал 261268 дугаар холбогдох боломжтой.

ЦХИХХ-ны  салбар 2026 оны улсын төсвийн хүрээнд хиймэл оюунд түшиглэсэн эдийн засгийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон.  Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын  ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугар, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, холбогдох алба хэлтсийн дарга нар, харьяа байгууллагуудын дарга нар болон ХХМТ-ын салбарын төлөөллүүд оролцлоо. 2026 оны улсын төсвийн хүрээнд Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам нь Монгол Улсын дижитал шилжилтийг гүнзгийрүүлж, харилцаа холбоо болон дата дэд бүтэц өргөтгөл , хиймэл оюунд түшиглэсэн эдийн засгийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.  ЦХИХХ-ны яам төсвийн багцдаа дараах тэргүүлэх чиглэлүүдийг тусган оруулж байна. Үүнд: 1. Харилцаа холбооны дэд бүтцийн өргөтгөл Монгол Улсын бүх аймаг, сум, багийг өндөр хурдны интернэт сүлжээнд бүрэн холбож, орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн суурийг бүрдүүлнэ. Үүнд үүрэн сүлжээ, шилэн кабелийн сүлжээний тэлэлт, дагалдах суурь дэд бүтцийн шинэчлэл багтаж байна. 2. Үндэсний дата төвийн төхөөрөмж хүчин чадлыг нэмэгдүүлэх болон GPU cluster төв Үндэсний дата төв бол төрийн болон хувийн салбарын өгөгдлийн найдвартай хадгалалт, боловсруулалт, хүртээмжийг хангах төвлөрсөн онц чухал байгууллага юм.  Төрийн үйлчилгээ цахимжих тутамд дата дэд бүтцийн өргөтгөл даган нэмэгдэж байдаг.  Энэ нь цаашлаад өгөгдөлд суурьласан шийдвэр гаргалт чухал ач холбогдолтой билээ. GPU (Graphics Processing Unit) кластер гэдэг нь хиймэл оюун ухаан (AI), их өгөгдөл (Big Data), гүнзгий сургалт (Deep Learning) зэрэг өндөр тооцоолол шаардсан процессыг нэгэн зэрэг олон GPU төхөөрөмжөөр гүйцэтгэх өндөр хүчин чадал бүхий тооцоолох төв юм. Энэ төсөвлөсөн GPU cluster төвийг нэвтрүүлснээр зөвхөн мэдээлэл технологийн салбарт бус Монгол Улсад үндэсний AI моделиуд, хэл боловсруулах систем, өгөгдөлд суурилсан шийдлүүдийг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц. Мөн Эрдэм шинжилгээний байгууллага, дотоодын гарааны бизнесүүд өндөр өртөгтэй гадаад cloud ашиглах шаардлагагүй болно. Гадаад улсын дата төвүүдэд хандахгүйгээр дотооддоо хөгжүүлэлт хийх нь мэдээллийн аюулгүй байдлыг хангана. Эдгээр чиглэл нь зөвхөн мэдээллийн технологийн салбарт хамаарах бус, эдийн засгийн өсөлт, төрийн үйлчилгээний хүртээмж, иргэн төвтэй бодлогын шинэ түвшинд хүрэх үндсэн нөхцөл болох юм. Цаашид ЦХИХХЯ  хариуцлагатай, нээлттэй, үр дүн чиглэсэн байдлаар төсвийн хөрөнгө оруулалтыг удирдаж, та бүхний дэмжлэгтэйгээр үр ашигтай хэрэгжүүлэхийг зорьж байна.

“Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалт болж байна

Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт- Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад тус яамдын төлөөлөл болон Азийн цахим эрүүл мэндийн холбооны төлөөлөл, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус уулзалтад оролцогчдод зориулан илгээлт ирүүлснийг уулзалтын эхэнд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Ч.Болортуяа уншиж танилцууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал “Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр илтгэл тавьсан юм. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй программ хангамж үйлдвэрлэгч ААН-тэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг бодит цагийн горимд нэгтгэх нөхцөлийг бүрдүүлж, үндсэн систем “ХУР”-тай холбогдон, иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах боломжтой болсон. Мөн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем И-Монгол-д эрүүл мэндийн нэн шаардлагатай “Эмийн жор”, “Шинжилгээний хариу”, “Дүрс оношилгооны дүгнэлт”, “Хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ”, “Амбулаториор эмчлүүлэгчдийн карт”, “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг цахим хэлбэрт шилжүүлэн, 5-р сарын 4-өөс өмнө бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэд цаг, мөнгөө хэмнэх, хүнд суртал, аливаа эрсдэлийг бууруулах боломжийг бүрдүүлнэ гэдгийг илтгэлдээ онцоллоо. Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар танилцуулж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн хамтын ажиллагааны зөвлөлийн шинжээч, АНУ-ын Карнеги Меллон их сургуулийн зөвлөх Диксон Памела Грахам ДЭМБ, Олон улсын цахилгаан холбоо хамтран гаргасан “Цахим эрүүл мэндийн хүрээ”-ний талаарх мэдээллийг өглөө. Уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэлийн “Салбар хоорондын мэдээлэл солилцоо” , Азийн цахим эрүүл мэндийн холбооны олон улсын зөвлөх Амийра Хамидын “Монгол Улс дахь “Цахим эрүүл мэнд”-ийн нөхцөл байдлын хөндлөнгийн үнэлгээний үр дүн”, Азийн цахим эрүүл мэндийн холбооны гүйцэтгэх захирал Жэй Ганеш Удаяасанкараны “Их өгөгдлийн дүн шинжилгээ”, “Алсын зайн анагаах ухааны олон улсын сайн туршлага”, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г.Гантуяагийн “Эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдал”, АНУ-ын Карнеги Меллон их сургуулийн зөвлөх Диксон Памела Грахамын “Хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт ашиглах нь”, FESC, FJCS, Люксембургийн хөгжлийн агентлагийн ахлах зөвлөх, УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төвийн зөвлөх Д.Мөнгөнчимэгийн “Зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээг сайжруулахад телемедицин ашигласан туршлага” илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.