Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д зохион байгуулагдаж байгаа “Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал”-д оролцож байна

2022.11.10

2022 оны 11-р сарын 9-с 10-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал “Дижитал шилжилтийн боломж” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.Уг хурлыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) болон БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яам (MSIT)-тай хамтран зохион байгуулж байгаа билээ.

2022 оны 5-р сард баталсан Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 жилийн ойд зориулсан Бангкокийн тунхаглалаар “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжлийг ахиулах нийтлэг мөрийн хөтөлбөр”-ийг гишүүн орнуудад үүрэг болгосон. Энэхүү үүргийн дагуу сайд нарын түвшинд дижитал хамтын ажиллагааг сайжруулах, дижитал хуваагдлыг арилгах, дижитал ур чадварыг сайжруулах, харилцаа холбооны дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дижитал итгэлцэл, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх, дижитал эдийн засгийг бүс нутгийн хүрээнд хэрхэн хамтарч хөгжүүлэх талаар чуулж байна.

“Ази, Номхон далайн бүсийн дижитал сайд нарын анхдугаар бага хурал-2022” нь дижитал шилжилтийг ахиулах, бүс нутгийн дижитал хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл байдал, сорилт бэрхшээл, арга замыг хэлэлцэх томоохон боломж юм.

Энэхүү чуулга уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн байдал, ололт амжилт, бий болж буй боломжуудын талаар танилцуулж байна.

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Радио, телевизийн үндэсний сүлжээний Радио нэвтрүүлэх төв станц (Хонхорын станц)-д ажиллалаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал Радио, телевизийн үндэсний сүлжээний Радио нэвтрүүлэх төв станц (Хонхорын станц)-д ажиллалаа. 2022.09.15 Монгол улс өргөн уудам газар нутагтай, тархан суурьшсан хүн амтай тул мэдээлэл харилцаа холбоо, зарлан мэдээлэх, мэдээлэл түгээх үйл ажиллагаанд дэвшилтэд шийдэл, технологи зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна. Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ-нь үндэсний хэмжээнд 21 аймаг 300 гаруй сумдад үйл ажиллагаа явуулж буй боловч технологийн шинэчлэл хийгдэлгүй удсан, дэлхийн жишигт нийцсэн тоон системийн үйлчилгээнд шилжих тухай сүүлийн 10 жилийн хугацаанд хөөцөлдсөн боловч тодорхой шийдэлд хүрэлгүй өдий хүрсэн зэрэг асуудлыг дэвшүүлж байлаа. Үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй бодлогын салбарт тулгамдсан шинэчлэлийг хийхгүйгээр цаашид онцгой тохиолдолд бүх нийтэд зарлан мэдээлэх, мэдээлэл түгээх үйл ажиллагаанд доголдол учирвал хор уршиг нь хэмжээлшгүй юм. Одоогийн хүчин чадлаараа нийт нутаг дэвсгэрийн 50 хүрэхгүй хувьд радио нэвтрүүлгийн сүлжээ хүрч байгаа бөгөөд тоон системд шилжсэнээр уг үзүүлэлт 95 хувьд хүрч нийт 3.000.000 иргэнд тогтмол хүрэх боломжтой болно. Мөн уламжлалт хэрэглэгчид болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тариаланчид, малчид, хилчид, тээвэрчид гэх мэт хүмүүст мэдээлэл түгээх ажилд уг шинэчлэл зайлшгүй шаардлагатай. Харилцаа холбооны салбарт үндэсний аюулгүй байдлын төвшинд авч үзэх бодлого зохицуулалт шаардлагатай уг асуудлыг тодорхой төвшинд шийдэхэд Улсын онцгой комисс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжлан дэмжин ажиллана гэдгээ ЦХХХ-ны сайд Н.Учрал илэрхийллээ. Мөн харилцаа холбооны салбарт нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчдын хомсдол үүсэх нөхцөл байдал үүссэн тул ЦХХХЯ, БШУ хамтран тусгайлсан хөтөлбөр боловсруулж ажиллах тухайгаа танилцуулсан юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Э.Батшугар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Ацуко Окудаг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Ацуко Окудаг хүлээн авч уулзлаа. ЦХИХХЯ нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран Ази, Номхон далайн кибер сургуулилтыг 2025 оны 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд 26 орны 200 орчим төлөөлөгчид оролцож байна. Хатагтай Ацуко Окуда “Ази, Номхон далайн кибер сургуулилт 2025”-д оролцож байна. Уулзалтын үеэр харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн ажлуудын талаар болон цаашид уул уурхайгаас хамааралтай эдийг засгийг төрөлжүүлж, цахим эдийн засгийг хөгжүүлэх хүрээнд боломжит санал, санаачилгуудын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Банк иргэнээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болно

ҮЙЛ ЯВДАЛ Банк иргэнээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болно 2022.11.25 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол банк “и-Монгол” академи хамтран лавлагааны дундын систем /lavlagaa.e-mongolia.mn/ хөгжүүлж, банкны салбарын дэмжлэгтэйгээр үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ. Иргэд “и-Монгол”-оос авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан бол одоо банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагч иргэнээс зөвшөөрөл авч, тус системээс мэдээллийг нь файл (pdf) хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлдэг боллоо.Өөрөөр хэлбэл банк иргэнээс лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болж, цаасан хэрэглээг халлаа. Share on facebook Share on twitter Бусад мэдээ