Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн программ хангамж худалдан авалтын уялдаа холбоог хангаж, давхардлыг арилгаж, үргүй зардлыг бууруулна.

2022.10.17

Төрийн байгууллага программ хангамжийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодынхоо компаниудын бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний дэд бүтцэд суурилсан худалдан авалтын цогц систем бий болгох, түүнд байрших программ хангамжийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагын талаар санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанд Цахим хөгжил харилцаа холбооны яам, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, программ үйлдвэрлэгч нарын төлөөлөл оролцлоо.

Төр программ хангамжийн салбарт хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, нэгэнт бүтээсэн программ хангамжийг давхардуулан хийлгэхгүй, худалдаж авахгүй, хувийн хэвшлийн хөгжих боломжийг хаалгүйгээр түншилж ажиллана.

Төрийн программ хангамжид тавигдах шаардлага нөхцөл стандартыг ЦХХХЯ боловсруулж цаашид тус стандартыг хангасан бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлагыг хангуулна.

Шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг үндэсний дэд бүтцэд суурилсан программ хангамж худалдан авалтын системд байршуулан төрийн худалдан авах ажиллагаанд оролцуулах, олон улсад сурталчлан таниулах чиглэлд дэмжин ажиллах болно.

Цаашид цахим хөгжил харилцаа холбооны яам төрийн программ хангамжийн худалдан авалтад мэргэжлийн зөвлөмж өгөх, дүгнэлт гаргах байдлаар хамтран хэрэгжүүлж уялдаа холбоог хангах, давхардлыг арилгах, үргүй зардлыг бууруулахад бодитой үр дүн гаргах болно.

Бусад мэдээ

Шведийн Хаант Улсын Стокхольм хотын Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүллээ

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “Хурдан” цэгийг Шведийн Хаант Улсын Стокхольм хотод байрлаж буй Монгол Улсын Элчин сайдын яаманд нээлээ. Тус элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр Стокхольм хотод сурч, ажиллаж, амьдарч буй 12 мянга гаруй Монгол Улсын иргэн төрийн 35 байгууллагын 485 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хаанаас ч ойроос, үнэ төлбөр, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна. Стокхольм хот дахь Элчин Сайдын яамнаас 5000 гаруй консулын үйлчилгээ үзүүлснээс иргэний бүртгэлийн чиглэлээр 1456 үйлчилгээг хүргээд байна. Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 130 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 9 дэх улсын 13 дахь цэг болж байна. Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэх ба цаашид 40 гаруй дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Төрийн цахим үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН.. Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

БНХАУ-ЫН ЖЕЖИАНЫ ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ЫН ЖЕЖИАНЫ ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА 2022.12.07 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Жежианы Их Сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд элсэн орох Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: Жежианы Их Сургууль нь 1897 онд байгуулагдсан бөгөөд олон салбарт судалгаа, шинжилгээ хийдэг, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын их, дээд сургуулиудын жагсаалтаар улсдаа 3-т ордог, дэлхийд 100-д багтдаг сургууль юм. Суралцах чиглэл: Schools Disciplines Duration of Studies (Year) School of Management http://som.zju.edu.cn Management Science and Engineering 3.5 years Accounting 3.5 years Technology and Innovation Management 3.5 years Enterprise Management 3.5 years School of Aeronautics and Astronautics http://saa.zju.edu.cn Mechanics 4 years Electronic Science and Technology 3.5 years    Тэтгэлэгийн хамрах хүрээ: Сургалтын төлбөр; Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй); Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар); Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил   Тавигдах шаардлага: Монгол Улсын иргэн байх; 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 40 нас хүрээгүй байх Ажлын туршлагатай байх; Англи хэлний тавигдах шаардлагыг харах Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг холбогдох чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх; Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх. Бүрдүүлэх материал: Өргөдлийн маягт (Маягтыг http://isinfosys.zju.edu.cn/recruit/login.shtml цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж, шаардлагатай материалуудыг хавсаргана. Scholarship type: B Паспортын хуулбар /1 жилийн хугацаанд хүчинтэй байх/ Магистрын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх; Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (HSK 5 болон түүнээс дээш эсвэл IELTS 6.5 болон түүнээс дээш) Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1500-аас доошгүй үгтэй зохиомж Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт; Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл гаргасан бол хавсаргаж болно. Сургуулийн цахим хуудсан дээрээс удирдагч багшийг сонгон холбогдож, 2023 оны шинэчилсэн загварын дагуу анкет бөглөсөн байх /анкет татах/ GRE, NTS-GAT шалгалтын оноотой бол хавсаргаж болно. Цахимаар анкет бөглөсний дараа өргөдлийн төлбөр болох 800 юань төлсөн баримтыг хавсаргах Анкет бөглөсний дараа бүх материалын дижитал хуулбарыг ЦХХХЯ-нд ирүүлнэ. Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. Шалгаруулалт: Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Жежианы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс Холбоо барих хаяг: Утас: 51 265104, 51 260636 Цахим шуудан: fr@mddc.gov.mn   ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ Share on facebook Share on twitter Бусад мэдээ