
ҮЙЛ ЯВДАЛ
ЦХХХЯ агаар, сансрын технологийн “Сансар судлалын шинэ үе” эрдэм шинжилгээний хурлыг ШУА-тай хамтран зохион байгуулж байна
2022.10.17
ШУА-ийн Физик, Математик Информатикийн салбарын Бага чуулганаас ЦХХХЯ, ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн, МУИС болон Монголын Сансрын Технологийн Холбоотой хамтран Монгол Улсад хөгжиж буй сансар судлал; агаар, сансрын технологийн салбарын ололт амжилт, шинэ шийдэл, дэвшилтэт арга технологи, нэвтрүүлж буй инновац, судалгаа болон хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор академич Б.Ширэндэвийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “Сансар судлалын шинэ үе” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр буюу 10 сарын 17-ны өдөр ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астропаркийн хурлын танхимд зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хуралд ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтсийн дарга Ц.Гантөгс, ШУА-ийн Физик, Математик, Информатикийн салбарын Бага чуулганы эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Ц.Болортамир, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон Монголын Сансрын Технологийн Холбооны ерөнхийлөгч, доктор Д.Эрдэнэбаатар, хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөллүүд сансрын технологийн салбарын 20 орчим эрдэм шинжилгээний илтгэлүүд тавьж, хэлэлцлээ.

Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдийн үр дүнд гарсан санал, зөвлөмжийг “Сансрын Үндэсний Зөвлөл”-д хүргүүлэх юм.
Бусад мэдээ


Өвөрхангай аймгийн төрийн албан хаагч, мэдээллийн технологийн ажилчид болон ЕБС, политехникийн коллежийн оюутнуудын цахим ур чадварыг дээшлүүллээ
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа, салбар байгууллагын холбогдох албаны төлөөлөл Өвөрхангай аймгийн төрийн байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд, мэдээллийн технологи хариуцсан ажилтан, хүний нөөц, бичиг хэргийн ажилтнууд, сумдын e-mongolia хариуцсан операторуудын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа. Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд хийсэн сургалтын агуулга: Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг хэрэгжүүлэх, Монгол улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд Төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/ Цахим орчны зохицуулалт Төрийн албан хаагчдад зориулсан docx, erp, sudalgaa.gov.mn, ekids систем Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулга Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, политехникийн коллежийн оюутнуудад хийсэн сургалтын агуулга: “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалтын талаарх мэдээлэл /Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Д.Дэлгэрмаа/ Мэргэжлээ сонгох нь /Эмпасофт Технологийн Сургуулийн захирал Н.Энхсайхан/ Ирээдүйд хэрэгтэй ур чадвар /Тэкстрим ХХК /Timely.min/-ний Үүсгэн байгуулагч Н.Болорхүү/ Төрийн албан хаагчдад хийсэн сургалтад 50 гаруй албан хаагч, ЕБС, политехникийн коллежийн багш, оюутнуудад хийсэн сургалтад нийт 5 сургууль, политехникийн коллеж, насан туршийн боловсролын төвийн 500 гаруй багш, нийгмийн ажилтан, оюутан, сурагчид хамрагдав.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нь 2007 оноос хойш улсад 16 жил, төрийн байгууллагад 14 жил ажилласан туршлагатай юм. Боловсрол: 2002-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн, Хууль Зүйн Сургууль эрх зүйч бакалаврын зэрэг 2014-2015 онд “University of Melburne” Австрали улс, Хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Мэргэшил: 2020.06-2020.08 Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт 2014 оноос Монголын Хуульчдын Холбоо, Хуульчийн мэргэшүүлэх багц сургалтуудад хамрагдаж мэргэшсэн. Ажлын туршлага: 2007-2011 онд Хүний эрхийн үндэсний комисст референт, ахлах референт 2011-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээс Хуулийн хэлтсийн дарга 2018-2020 онд Капкорп Монголиа ХХК хуулийн зөвлөх 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахлах референт 2021-2022 оны 09 сар Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх 2022 оны 09 сарын 02-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 2023 оны 01 сарын 12-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг давхар хашиж байсан юм.















