Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Дархан-Уул аймагт “Монгол Шуудан” ХК-ний шуудан болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэх шинэ салбар нээгдлээ

2022.10.08

”e-mongolia” системийн үйлчилгээний нэр төрөл, цар хүрээ нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч Монгол шуудан ХК найдвартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болж байна.

“Монгол шуудан” ХК нь 2015 оны УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу нээлттэй хувьцаат компани болсноороо бусад төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй, ил тод, үр ашигтай болгоход манлайлал үзүүлж байгаа компани юм. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшил, түүний дотор АРД санхүүгийн нэгдлийн оролцоо, дэмжлэг, хөрөнгө оруулалтын үр дүнд Монгол шуудан ХК-ийн өнгө төрх шинэчлэгдэж, үйлчилгээ сайжран, борлуулалт, ашигт ажиллагаа нь 2 дахин нэмэгдэж, хувьцаа эзэмшигчдэдээ 5 жил дараалан ноогдол ашиг тарааж ирсэн нь сайн жишиг болж байна.

Өнөөдөр Монгол Шуудан ХК болон АРД санхүүгийн нэгдлийн хамтын хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт шуудангийн болон санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх шинэ салбар нээгдэж, орон нутгийн иргэдэд үйлчилж эхэллээ.

 

 

Бусад мэдээ

Эрүүл мэндийн цахим шилжилтэд НҮБ-тай хамтарна

ЦХХХ-ны сайд Н.Учрал болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар 2024-2027 онд хэрэгжих хөтөлбөрийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Хөтөлбөр үндсэн 5 үндсэн арга хэмжээний нэг нь эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийг дэмжихэд зориулагдана. Тухайлбал, Жирэмсний хяналтын карт, Амбулаторын карт, даатгал, жор, Дүрс оношлогооны дүгнэлт, Товлолт буюу вакцины лавлагааг цаас биш цахим болгож, цаг, мөнгө хэмнэнэ. Долоон төрлийн цаасан үйлчилгээ цахим систем болж өөрчлөгдөхийн хэрээр элдэв чирэгдэл, эмнэлгийн ачаалал эрүүлжинэ. Цаасаар явуулдаг 7 төрлийн үйлчилгээ цахим болно. Мөн цахим манлайлагчид төслөөр дамжуулан олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд төлөвлөгөөнд тусгагдсан байна. Бүх нийтийн цахим ур чадварыг өсгөх бодлогод нийцүүлэн, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Боловсрол (цахим ур чадвар), эрүүл мэнд (тогтолцоо бэхжүүлэх), хүүхэд хамгаалал (PRIMERO нэвтрүүлэх) чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог дэмжих, чадавх бэхжүүлэх, гамшгийн үе дэх харилцаа холбоонд дэмжлэг үзүүлнэ. Нэн эмзэг, орхигдох эрсдэлтэй хүн амын хэсэг бүлэг нөөц боломжоо бүрэн дүүрэн, эрх тэгш ашиглаж, хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй, цочролд тэсвэртэй эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний үр шимийг хүртэх нь хөтөлбөрийн “гэрийн даалгавар” юм. Эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллыг онилсон хөтөлбөрт НҮБ-ын Хүүхдийн сангаас 670 мянган ам. доллараар санхүүжүүлнэ.

Дорноговь аймагт “цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ зохион байгуулагдаж байна

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний үеэр зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээллийг өглөө. Дорноговь аймаг 14 сумтай, 70 гаруй мянган иргэнтэй бөгөөд орон нутгийн хөгжлийн индексээр тэргүүлэгч аймаг юм.

“Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж ба шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, харилцаа холооны яам, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны ажлын алба хамтран “Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, үйл ажиллагаандаа идэвхтэй ашиглаж байгаа 20 орчим байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс оролцож, тус байгууллагаас гаргасан “Хиймэл оюун ухаан ба ёс зүй” зөвлөмжийг комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан танилцуулав. Оролцогчид Монгол Улсад одоо хөгжүүлэгдэж байгаа хиймэл оюун ухааны технологийн шийдлүүд, цахим шилжилт тэр дундаа төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах боломж нөхцөл, үндэсний хэмжээнд өгөгдөл, мэдээллийг ил тод, нээлттэй, ялангуяа машинд уншигдах хэлбэрээр нээлттэй болгох, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах талаар нээлттэй санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид Монгол Улсад хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөлийг тус яамны дэргэд байгуулж, цуврал уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэв.