Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэхэд ЖАЙКА.тай хамтарна

2022.10.04

Монгол Улсын Засгийн газраас 2022 онд дэвшүүлсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан “Цахим үндэстэн” стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЦХХХ-ны Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи нар “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийн үндсэн бичиг баримтад гарын үсэг зурлаа.

Кибер аюулгүй байдлын бодлого, төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий уг техникийн хамтын ажиллагааны төсөл нь 2022 оны 12 сараас 2026 оны 11 сар хүртэл 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд, төр, хувийн хэвшил, боловсролын салбарын гурвалсан уялдаа холбоог сайжруулах замаар кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх, цаашлаад олон нийт, хүүхэд залуучуудад кибер аюулгүй байдлын тухай зохистой ойлголтыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд Япон Улсаас урт хугацаанд мэргэжилтэн томилогдон ажиллах ба, дотоод болон гадаад дахь богино хугацааны сургалт зохион байгуулан, Монгол Улсад өндөр ур чадвартай сургагч багш нарыг бэлтгэх, кибер аюулгүй байдлын сүүлийн үеийн дэвшилтэт сургалтын хөтөлбөрийг судалж, боловсруулан төрийн албан хаагчийн ур чадварыг сайжруулах сургалт, семинарийг зохион байгуулах үйл ажиллагаануудыг төлөвлөөд байна.

Төсөл хэрэгжих хугацаанд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газар, Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, ШУТИС, Мэдээллийн холбоо, технологийн сургуулиуд хамтарч ажиллана.

 

Бусад мэдээ

“Европын холбооны цахим орчны зохицуулалт” туршлага судлах семинар зохион байгуулагдаж байна

Олон улсын харилцаа холбооны институт, Каллен олон улсын судалгааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж буй “Mongolia Forum” зохицуулагчдын олон улсын арга хэмжээний хүрээнд Европын холбоонд мөрдөгдөж буй “Цахим зах зээлийн тухай хууль” (DMA) болон “Цахим үйлчилгээний тухай хууль” (DSA)-тай танилцах, туршлага судлах зорилго бүхий “Европын холбооны цахим орчны зохицуулалт” сэдэвт семинар өнөөдөр (2023.07.05) зохион байгуулагдаж байна. Семинарт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид, Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч 20 гаруй байгууллагын 70 орчим төлөөллүүд оролцож байна. Уг семинараар цахим үйлчилгээ, хяналтын талаарх хуулийн зохицуулалтыг танилцуулж, хууль бус контент, платформын нөхцөл шаардлагыг зөрчсөн тусгай ангиллын контентыг шийдвэрлэх, зар сурталчилгааны заавар зөвлөмжийн системийн үйлчилгээ, цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн засаглал, шинэ технологи, хяналтын хууль эрх зүйн орчинг сайжруулахад нэгдсэн ойлголтыг бий болгох, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Дундговь аймагт цахим ур чадвар дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа

Энэ сарын 06-ны өдөр Дундговь аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтаар ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдэвт илтгэл, “Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг тус тус орж, Дундговь аймгийн 18 төрийн байгууллагын давхардасан тоогоор 170 гаруй төрийн албан хаагчийг хамрууллаа. Сургалтад оролцогчдын зүгээс өөрийн амьдарч буй орон нутагт цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсийг хөндөн тавьж, саналаа илэрхийллээ.

“Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн ээлжит хуралдаан зохион байгуулагдаж байна.

ҮЙЛ ЯВДАЛ “Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн ээлжит хуралдаан зохион байгуулагдаж байна. 2022.10.14 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан төрийн ордонд болж байна. Тус хуралдааны гол зорилго нь Монгол Улсад сансар судлал, сансрын технологийн салбарыг хөгжүүлэх, төрийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, холбогдох салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм. Дэлхийн олон орон сансрын холбооны болон тандан судалгааны өөрийн хиймэл дагуулыг олон талт хэрэглээндээ тулгуурлан үр өгөөжтэй ашигладаг. Энэ нь тухайн улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болдог билээ. Монгол Улсын сансар судлал, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчны судалгаа хийх, бичил хиймэл дагуулыг зохион бүтээж, сансрын тойрог замд хөөргөн сургалт, судалгаанд ашиглах ажил амжилттай өрнөж байна. Мөн уг хуралдаанаар Монгол улсын 2 дахь сансрын нислэгийн төлөвлөгөө, Марс Ви төслийн явц гэх мэт сансар судлал, сансрын технологийн салбарт хэрэгжиж буй төслүүдийн тухай мэдээлэл, санал солилцож, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна. Хуралдаанд ЦХХХ-ны сайд, сансрын үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал, Сансрын үндэсний зөвлөлийн дэд дарга, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Академич Л.Лхагва тэргүүтэй эрхмүүд оролцож байна.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ