Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Зайнаас тандан судлах технологийг Хөдөө аж ахуйн салбарт ашиглана

2022.10.03

“Зайнаас тандан судлалын азийн 43 дахь бага хурал”-ыг ШУА-ийн байранд зохион байгуулж байна. Сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх, зайнаас тандан судлалын сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи болон олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлийг нийтэд танилцуулах, туршлага солилцох, тус салбарын хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах, зорилготой тус хуралд 18 орноос 140 гаруй эрдэмтэн судлаачид 9 бүлэг сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүллийн илтгэлүүдээ танилцуулах юм.

ЦХХХ-НЫ САЙД Н.УЧРАЛ ХУРЛЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ “ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ АРГА НЬ АЛИВАА УЛС ОРНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЦАГ УУР, УУЛ УУРХАЙ, БАРИЛГА ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, АГААРЫН БОХИРДОЛ ЗЭРЭГ ОЛОН САЛБАРТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БАЙНА. НҮҮДЭЛЧИН АРД ТҮМНИЙ ХУВЬД БИД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД МАЛЧДЫН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, БЭЛЧЭЭРИЙГ САЙЖРУУЛАХАД ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА. МОНГОЛ УЛСАД ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ТУЛГУУР БОЛЖ, ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ, ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ, МАЛЫН БЭЛЧЭЭР, БИОМАСС, ЦӨЛЖИЛТИЙГ СУДЛАХ НЬ УЛС ОРНЫ ДОТООД ХӨГЖИЛ, ТҮҮНЧЛЭН ГАДААД ХУДАЛДААНД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. ТҮҮНЧЛЭН МАНАЙ УЛСЫН ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙ ДАХИНД ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛООД БАЙГАА АГААРЫН БОХИРДОЛ, ХҮЛЭМЖИЙН ХИЙ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД НӨЛӨӨЛЖ БУЙ ТОМООХОН АСУУДЛУУДЫГ СУДЛАХАД ЭНЭ ХУРАЛ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ” ГЭСЭН ЮМ.

Зайнаас тандан судлалын Азийн бага хурал нь 1980 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд 1992, 2006 онуудад Улаанбаатар хотод амжилттай болж байсан. Хурал 2022 оны 10-р сарын 3-наас 10-р сарын 5-ны хооронд үргэлжилнэ.

Бусад мэдээ

ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н. Учрал Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол Улс дах Суурин төлөөлөгч Танака Шиничи болон холбогдох албан хүмүүсийг хүлээн авч уулзлаа. ​Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Танака Шиничигийн зүгээс Монгол Улсад цахим орчны хөгжил болон салбарын гарааны байгууллагуудыг сурталчлах чиглэлээр хэрэгжүүлж буй судалгааны талаар товч танилцуулга хийлээ. Тус судалгааны хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон ЖАЙКА байгууллага нар хамтран зохион байгуулж буй Монгол-Японы мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хувийн ах ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, олон улсад сурталчлах Бизнес арга хэмжээний талаар товч танилцуулсан юм. Мөн ЖАЙКА 2023 онд Монгол улсын цахим хөгжил, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт түлхүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа онцоллоо. ​ЦХХХ-ны сайд Н.Учралын зүгээс судалгааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэнд болон Монгол Улсын ЦХХХ-ны салбарт оруулж буй томоохон хувь нэмэрт талархал илэрхийлж, цаашид Кибер аюулгүй байдал болон ЖАЙКА-ын зүгээс хэрэгжүүлж буй судалгааны хүрээнд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд онцгой анхаарал хандуулахаа илэрхийлсэн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.

“Цахим баримт бичгийн хууль ёсны хүчинтэй байдал ба  сорилт, шийдэл” хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй  “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд төрийн цахим шилжилтийг бүх түвшинд үр өгөөжтэй хэрэгжүүлэх, Цахим шилжилтийн багц хууль, дүрэм, журамд буй давхардал, хийдлийг арилгах зорилгоор хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг нь: (1) архив, албан хэрэг хөтлөлтийн өнөөгийн нөхцөл, хууль эрх зүйн орчны давхардал, хийдэл, зөрчлүүдийг нэгдсэн байдлаар тодорхойлох, (2) тухайн асуудлуудыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн хэрхэн сайжруулах талаар санал, зөвлөмж гаргах, (3) практикт хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэн шийдэл, санал боловсруулахад чиглэгдэв. Хэлэлцүүлэгт  төр, хувийн хэвшил болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдод цахимжуулах талаар төрийн бодлого, чиглэл болон цахим шилжилтийг хэрэгжүүлэх олон улсын шилдэг туршлага, хууль, дүрэм журмын шинжилгээний талаарх мэдээллийг танилцуулж, боломж, шийдлийн талаарх саналыг ярилцлаа. “Ухаалаг засаг-2” төсөл нь Монгол Улсын дижитал засаглалыг цахимжуулалтын дараагийн үе шатад хүргэн өргөжүүлэх, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж байна.

Microsoft компанитай хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Microsoft компанитай хамтарч ажиллана 2022.09.16 Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Microsoft компаний удирдлагуудтай цахим уулзалт хийж, олон талын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Төрийн албан хаагчид лицензгүй программ хангамж хэрэглэж байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын хувьд тулгамдаж буй асуудал болоод байгаа. Иймээс нэн шаардлагатай 21 мянган төрийн албан хаагчдыг үе шаттайгаар лицензтэй, аюулгүй байдал хангагдсан программ хангамжаар хангах гэрээ, хэлэлцээрийг ийнхүү эхлүүлээд байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ