Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим засаглалын хөгжлийн индекс-2022” зарлагдлаа

2022.09.29

НҮБ-аас 2 жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд 2018, 2020 онуудад зарлагдсан индексээр НҮБ-ын гишүүн 193 орноос 92 дугаар байранд орж байсан бол 2022 онд энэ байр урагшилж 74 дүгээр байранд орж, цахим засаглалын хөгжлийн индексээр 18 байр урагшиллаа.

 

Энэхүү индексийг нэг жил гаруйн хугацаанд хөндлөнгийн баг судалж, гаргадаг бөгөөд улс орнуудын харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, төрийн цахим үйлчилгээний тоо, иргэдийн цахим ур чадварын үзүүлэлт, хүний нөөцийн хөгжил, иргэдийн цахим оролцоо, хууль эрх зүйн орчин, тухайн улсын урт хугацааны бодлого, дижитал хөгжлийн бодлого, стратеги, ил тод нээлттэй байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үздэг.

Энэ бол та бидний хамтын амжилт юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд “E-Mongolia” цахим систем хэрэглэж, цахим засаглалыг дэмжиж ирсэн иргэд та бүхэнд баярлалаа. Мөн шинэ технологи инновац зогсолтгүй нэвтрүүлсээр ирсэн салбарын хамт олондоо баяр хүргэе! Энэ бол Цахим үндэстэн болох дөнгөж эхлэл юм. Цахим үйлчилгээний индекс (Online service index) 2020 онд 0.5294 бол 2022 0.6263 болж огцом өссөн байна.

Бусад мэдээ

Индонезийн Засгийн газрын KNB Scholarship 2026 тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Бүгд Найрамдах Индонез Улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн яамнаас хөгжиж буй орнуудын иргэдэд зориулсан KNB Scholarship 2026 тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Уг тэтгэлгээр Индонезийн 47 их сургууль, 1,173 сургалтын хөтөлбөрт бакалавр, магистр, докторын түвшинд суралцах боломжтой. Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, хэлний бэлтгэл, судалгаа болон номын зардал, очих-буцах эдийн засгийн ангиллын нислэгийн зардал багтаж байна. Өргөдлийг 2026 оны 2 дугаар сарын 2-ноос 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цахимаар хүлээн авах бөгөөд эцсийн дүнг 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зарлана. Өргөдөл гаргагч нь нас, боловсролын зэрэг, англи хэлний мэдлэгийн шаардлага хангасан байхаас гадна паспорт, диплом, дүнгийн хуулбар, тодорхойлолт, эрүүл мэндийн магадалгаа болон бусад холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ. Монгол Улсын иргэд зөвлөмжийн захидал авах асуудлаар Бээжин дэх Бүгд Найрамдах Индонез Улсын Элчин сайдын яамтай холбогдох боломжтой. Өргөдөл гаргах үйл явц📈 Нэр дэвшигчид өргөдлийн вэб хуудас руу орох шаардлагатай. Тэндээс та саналын захидлыг татаж авах боломжтой. Нэр дэвшигчид байгаа жагсаалттай танилцаж, хүссэн сургалтын хөтөлбөрөө сонгох боломжтой. Албан ёсны вэбсайтын холбоос 🌐 http://knb.kemdiktisaintek.go.id

“Малчид, тариаланчдад зориулсан цахим шийдлийг боловсруулна”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 21 аймаг дахь хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар сайд Ц.Баатархүү аймгийн хэлтсийн дарга нарт амжилт хүсэхийн хамт дараах асуудлуудыг анхаарч ажиллахыг даалгав. Үүнд: Аливаа ажлыг хийхдээ иргэнд хүртээмжтэй байх, төсвийн зардлыг хэрхэн хэмнэж болох, засаглалын хувьд яавал оновчтой шийдэл болох вэ гэдгийг цаг ямагт бодоорой.Цахим шилжилт, төрийн цахим үйлчилгээний хүртээмж иргэдийн амьдралд үзүүлэх нөлөө, цаашид цахимд шилжүүлэх эсвэл хасах төрийн үйлчилгээ юу байна, эдийн засгийн болон засаглалын үр нөлөө нь ямар байна вэ гэдэгт хяналт, мониторинг хий. Төр цахим үйлчилгээний тоог биш чанарыг эрхэмлэнэ. Аймгийн засаг дарга нар аливаа зөвшөөрөл олгохдоо дур дураараа бичиг баримт шаардаж байгаа нь төрийн үйлчилгээг цахимжуулахад саад тотгор болж буй байдлыг зогсооно. Жишээлбэл зарим аймаг галын дүгнэлт гаргахад 5 бичиг баримт шаардаж байхад зарим нь 8 бичиг баримт шаардаж байна. Энэ асуудлыг шийдэж байж цахим аймаг болох эхлэл тавигдана. Хөдөө, орон нутагт цахим хуваагдлыг багасгаж, иргэд цахим шилжилтийн үр ашгийг энэ тэнцүү хүртэх мэдлэг, ур чадварыг олгох нь та бидний эрхэм үүрэг. Малчид, тариаланчдад зориулсан цахим үйлчилгээ, цахим шийдлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран боловсруулна, үүнд та бүхний оролцоо нэн тэргүүнд тавигдана.   Цахим шилжилт бол салбар дундын зохицуулалтын асуудал тиймээс боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, барилга гээд бүхий л төрлийн салбарын мэдлэг, мэдээлэлтэй байж өөрсдийгөө хөгжүүлээрэй. Шинэ техник технологи, инновац нэвтрүүлэгчид бай. Тухайлбал яамнаас дрон хүргэлтийн үйлчилгээг улс орон даяар салбар бүрээр нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цаашид хиймэл оюун ухаан, блокчейн, сансар судлал гээд өндөр технологийг нэвтрүүлэх ажлууд хийгдэнэ гэлээ.  

“Кансат-2023” шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өрнөж байна

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан их, дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах, дотоодын хүний нөөцийг бэлтгэх зорилго бүхий “Кансат-2023” үндэсний VI тэмцээний шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг өнөөдөр /2023.05.18/ Мэдээлэл, технологийн үндэсний паркад зохион байгуулагдаж байна. Шийдвэрлэх загварын хэлэлцүүлэгт МУИС, ШУТИС, ХААИС, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Төмөр замын дээд сургууль, “Монгол Коосен” технологийн коллежийн нийт 30 багийн 150 гаруй оролцогчид илтгэл, танилцуулга хийж, багийн ажиллагаа, гүйцэтгэл, үр дүнгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.