Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

АЛСЫН ХАРАА

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил, дэвшил нь Монгол Улсын хөгжлийн хурдасгуур байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг цогцлоон хөгжүүлнэ.

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны тэргүүлэх чиглэл нь: 1. Холбоо, мэдээллийн технологи, сансар, өргөн нэвтрүүлэг, шуудан, радио давтамж, бүх нийтийн үйлчилгээний үүргийн бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

2. Эдийн засаг, нийгмийн харилцааны өсөн нэмэгдэж байгаа мэдээлэл, үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг хангахуйц харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь дэд бүтцийн бэлэн байдлыг хангах;

3. Кибер орчинд үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэн, мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах;

4. Технологи, инновацид суурилсан цахим засаглалыг хөгжүүлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртал, шат дамжлагыг бууруулах, иргэн төвтэй төрийн удирдлагын дэвшилтэт тогтолцоог бүрдүүлэх;

5. Нийгэм, эдийн засгийн салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн инновацыг нэвтрүүлж, бүтээмж, өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх;

6. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нутагшуулах, программ хангамж, тоон контент, электроникийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах замаар дижитал эдийн засгийг хөгжүүлэх;

7. Харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах;

8. Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвор суурьшилтай ажиллуулахыг дэмжих, бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэн, тоон хуваагдлыг бууруулах, иргэдийн мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх.

ЧИГ ҮҮРЭГ

Монгол Улсын цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, сансрын технологи, радио давтамж, инновац, шуудан, өргөн нэвтрүүлгийн талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлого, стратегийн төлөвлөлтийг тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа – 2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Шинэ сэргэлтийн бодлого дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдэд цахим технологид тулгуурлан төрийн үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, хүн амыг харилцаа холбоо, өндөр хурдны интенэт сүлжээнд холбох, цахим мэдээллийн нэгдсэн сан, дэд бүтцийг бий болгон хөгжүүлэх зорилтуудыг тавьж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Энэхүү ажлын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, цахим ур чадвар, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилгыг баталлаа.

1. ДИЖИТАЛ ДЭД БҮТЭЦ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг хангахуйц суурь дэд бүтцийн бэлэн байдлыг хангана.

2. ЦАХИМ ЗАСАГЛАЛ

Нийгэм, эдийн засгийн бүх салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологи, инновацыг нэвтрүүлж, бүтээмж, өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх замаар хүнд сурталгүй, ил тод цахим засаглалыг бүрдүүлнэ.

3. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Цахим орчинд үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэн, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн, төр, хувийн хэвшил, иргэний мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангана.

4. ЦАХИМ УР ЧАДВАР

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн ололт, амжилтад тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт инновац хийх чадвартай бүтээлч иргэдийг бий болгоно.

5. ИННОВАЦ, ҮЙЛДВЭРЛЭЛ

Мэдээллийн технологи, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, блокчэйнд суурилсан платформууд, программ хангамж, үндэсний тоон контентыг хөгжүүлж, газрын ховор элементэд түшиглэн электроникийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортод гарган эдийн засгийн шинэ секторыг хөгжүүлнэ.

6. ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР

Нийгэм, эдийн засгийн салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, өрсөлдөх чадвар, бүтээмж, үр өгөөжийг дээшлүүлнэ.

Эх сурвалж:

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Стратеги, бодлого төлөвлөлтийн газар

Цахим шилжилтийн бодлого хариуцсан ахлах шинжээч

Ч.Болор-Эрдэнэ

bolor-erdene@mddic.gov.mn

Утас: 51-266202