Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

5G технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУЦХБ-тай хамтран ажиллана

2022.02.25

Монгол Улсад 5G технологийг 2023 оноос нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ХХМТГ-ын даргын 2020 оны А/45 дугаар тушаалаар “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг баталсан. Мөн 2021 онд Монгол Улс 5G технологийн туршилтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл Олон Улсын цахилгаан холбооны байгууллага Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхэд зах зээлийн бэлэн байдлыг тодорхойлохоор 2021 онд 11 дүгээр сараас эхлэн ажиллаж, “Market readiness for future IMT /5G/ network” сэдэвт зөвлөх үйлчилгээний эцсийн тайланг 2022 оны 02 дугаар сард ирүүлжээ. Энэхүү тайланг танилцуулах хурал өнөөдөр /2022.02.25/ цахимаар боллоо. Тус цахим хуралд НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

5G технологийг 2023 онд Монгол Улсад нэвтрүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага хамтран бодлого зохицуулалт, дэд бүтэц, экосистемийг бүрдүүлэх, 5G ач холбогдлыг салбар бүрд сурталчлан таниулах гэсэн чиглэлд ажлын хэсэг байгуулан, тус ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов.

Бусад мэдээ

IT компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт үзүүлэх журмыг Засгийн газарт өргөн барихаар бэлтгэлээ

Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улс IT компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байна. Энэ хүрээнд УИХ-аас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, салбарын бодлого, шийдвэрийг боловсруулах зорилго бүхий Үндэсний зөвлөл байгуулсан. Тус зөвлөл дараах гол баримт бичгүүдийг боловсруулаад байна. Үүнд: Стратеги төлөвлөгөөг Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар дэмжиж, дөрөвдүгээр сарын 07-ны өдөр баталсан бол виртуал бүсийн үйл ажиллагааны журам, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журмыг эцэслэж, Засгийн газарт өргөн барихад бэлэн болоод байна.  Тус Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдаж байгаа бол дэд даргаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, нарийн бичгийн даргаар Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал О.Золзаяа нар ажиллаж байгаа юм. Түүнчлэн хувийн хэвшлийн болон их, дээд сургуулиудын төлөөлөл Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж буй. Энэхүү бодлого, дэмжлэг нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарыг тэлж, инновац, өндөр технологийг хөгжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн оролцогчид үзэж байна.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

(English below) Дэлхийн Банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг II” төслийн хүрээнд “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвд техник болон програм хангамж нийлүүлэх, Үндэсний хэмжээний кибер халдлагад хариу үзүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх систем, тоног төхөөрөмж нийлүүлэх” ажилд тендер шалгаруулалтыг зарлаж байна. Хугацаа: 2026 оны 07-р сарын 08-ны өдөр, 15:00 цаг 10 минут   Дэлгэрэнгүй: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1778814935964 https://projects.worldbank.org/en/projects-operations/procurement-detail/OP00446958 ************ The World Bank financed “Smart Government II” Project, implemented by the Ministry of Digital Development, Innovation and Communications invites Proposals from the eligible Bidders for Hardware and software licenses for the Public Cyber Security Incident Response Team (PCSIRT) in two lots. RFB Reference No.: MN-MDDC-525750-GO-RFB-2.3.1 Submission Deadline: July 08, 2026, 15:10 PM (UB time) More information: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1778814935964 https://projects.worldbank.org/en/projects-operations/procurement-detail/OP00446958 https://www.smart.gov.mn

Өвөрхангай аймаг 2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх” жил болгох зорилт тавьсан

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах “Цахимд хэвшье” уриатай Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээ Өвөрхангай аймагт өнөөдөр (2024.03.27) зохион байгуулагдаж байна. Арга хэмжээний хүрээнд: “Цахимд хэвшье” нэгдсэн хурал, уулзалт “Цахим шилжилтийг эрчимжүүлэх” жилийн нээлт Мэдээллийн технологийн үзэсгэлэн (ICT expo) “Цахим төв” 24/7-ийн нээлт Хүүхдийн “Итгэлтэй утас”-ны нээлт Мэдэллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга ЕБС-ийн багш, сурагчид, политехник коллежийн оюутнуудад зориулсан сургалт Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт Хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, мэдээлэл зэрэг үйл ажиллагаа 4 танхимд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.