Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

5G технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУЦХБ-тай хамтран ажиллана

2022.02.25

Монгол Улсад 5G технологийг 2023 оноос нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ХХМТГ-ын даргын 2020 оны А/45 дугаар тушаалаар “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг баталсан. Мөн 2021 онд Монгол Улс 5G технологийн туршилтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл Олон Улсын цахилгаан холбооны байгууллага Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхэд зах зээлийн бэлэн байдлыг тодорхойлохоор 2021 онд 11 дүгээр сараас эхлэн ажиллаж, “Market readiness for future IMT /5G/ network” сэдэвт зөвлөх үйлчилгээний эцсийн тайланг 2022 оны 02 дугаар сард ирүүлжээ. Энэхүү тайланг танилцуулах хурал өнөөдөр /2022.02.25/ цахимаар боллоо. Тус цахим хуралд НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

5G технологийг 2023 онд Монгол Улсад нэвтрүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага хамтран бодлого зохицуулалт, дэд бүтэц, экосистемийг бүрдүүлэх, 5G ач холбогдлыг салбар бүрд сурталчлан таниулах гэсэн чиглэлд ажлын хэсэг байгуулан, тус ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүд, ТОП-100 аж ахуй нэгж, эрдэмтэн судлаачдад AI стратегийг танилцуулах ажлыг эхлүүллээ

Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яам “Их Өгөгдөл, Хиймэл Оюуны Үндэсний Стратеги”-ийг амжилттай боловсруулж дууслаа. Уг стратегийг Засгийн газарт өргөн барихаас өмнө УИХ-ын гишүүд, ТОП-100 аж ахуйн нэгж, эрдэмтэн судлаачид болон холбогдох салбарын төлөөлөлд өргөн хүрээнд танилцуулах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд, өнөөдөр буюу 2025 оны 5-р сарын 19-ний 16:00 цагт ШУА-ийн эрдэмтэд болон их, дээд сургуулийн судлаачдад “Хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг танилцуулж, хэлэлцүүлнэ.  Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийн алсын харааг дараах байдлаар томьёолсон байна. Тодруулбал,  Үндэсний давуу тал, ялгарлыг түшиглэн их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлсэн үндэстэн болж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар Ази тивдээ тэргүүлэгч 10 улсын нэг болно.  Энэ хүрээнд дараах 5 зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд: Хиймэл оюуны үндэсний стратегийг дараах байдлаар төлөвлөж байна. Үүнд:  Хиймэл оюуныг нэн тэргүүнд нэвтрүүлэх салбарууд Хиймэл оюуны чиглэлээр Монгол Улс ойрын гурван жилд хийх ажил:

Цахим эдийн засгийн бодлогын орчинг тодорхойлох, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтарна

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Доротей Лазаро тэргүүтэй төлөөллийг өнөөдөр /2023.03.24/ хүлээн авч уулзлаа. Монгол Улсын цахим шилжилтийг дэмжих санхүүжилтийг 2022 оны 12 сард Азийн хөгжлийн банкнаас батлан хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хэрэгжих ажлын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Азийн хөгжлийн банкны төлөөлөл санал солилцлоо. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын Төрийн бүтээмж сэргэлтийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс цахим шилжилтийг эрчимтэй, цогц шийдлээр хийх замаар төрийн хүнд суртал, авлига хээл хахуулийг бууруулж, шилэн болгохоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, процессын оновчлол, зорилтот үр дүнгээс хуваалцав. Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү хүртээмжтэй болгох хүрээнд “ХурДан” цэгүүдийг байгуулах ажилд хамтран ажиллах санал тавилаа. Азийн хөгжлийн банкны зүгээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь цахим шилжилтийг цогцоор шийдэж, системтэй зангидан ажиллаж байгааг сайшааж, “И-Монгол” системийн ри-инженерчлэл болон төрийн үйлчилгээний “ХурДан” төвөөр дамжуулан төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй болгох, дэлхийн өнцөг булан бүрээс компани байгуулах, бүртгүүлэх боломжтой “И-Бизнес” платформ хөгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарыг Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх гол хөшүүрэг болох чадамж бүрдсэн байгааг онцлон, Монгол инженерүүдийн бүтээсэн мэдээлэл, технологийн шийдлүүдийг экспортлох, энэ салбарт гадаад хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, цахим эдийн засгийг бэхжүүлэх ажилд талууд хамтарч ажиллахаар санал солилцлоо.

Дундговь аймгийн төрийн албан хаагчид, иргэдэд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, холбогдох хууль, зөвлөмжийн талаар танилцуулав

“Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн хэрэгжилтийг хангах ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт өнөөдөр (2023.10.06) ажиллаж байна. Өнөөдрийн Танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж, ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийг танилцууллаа. Үргэлжлүүлэн ТЦҮЗГ-ын Нийслэл хариуцсан дарга Г.Өнөрцэцэг “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн талаар мэдээлэл өгсөн бол Дундговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Хулан тус аймгийн “Цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар мэдээллээ. Дундговь аймгийн тухайд 15 сум, 68 багийн 47 мянга гаруй хүн амтай бөгөөд аймгийн хэмжээнд бүх сумд 100 хувь шилэн кабелийн сүлжээнд холбогдсон онцлогтой. Цахим шилжилтийн хүрээнд Shilen.gov.mn цахим платформын үнэлгээ 47,3 хувиас 88,88 хувь болж өсчээ. Мөн аймгийн хэмжээнд нийт 33300 иргэнийг тоон гарын үсэгтэй болгохоор зорьж буйгаас одоогоор 18800 буюу 57 хувь нь тоон гарын үсэгтэй болсон байна. Түүнчлэн И-Монгол академи” УТҮГ-тай хамтран орон нутгийн 9 байгууллагын 64 үйлчилгээг цахимжуулан операторын системд нэгтгэжээ.