“Цахим Дорноговь” өдөрлөгийн хүрээнд мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарын ажилтнуудад зориулсан цахим хэрэглээний аюулгүй байдлын сургалт зохион байгуулагдаж ажилтан оролцов.
Сургалтын үеэр оролцогчид хиймэл оюуны хэрэглээ, мэдээллийн аюулгүй байдлын шинэ эрсдэл, байгууллагын системийн уялдаа холбоо, халдлага, зөрчил илэрсэн тохиолдолд авах арга хэмжээний талаарх мэдлэг, туршлагаа дээшлүүллээ.
Оролцогчид сургалтад идэвхтэй оролцож, санал бодлоо солилцон, мэдлэгээ бататгалаа.









