Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

COP17 бага хурлын бэлтгэл ажлын хэсгийн хурал боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч хатагтай Андреа Меза Мурильо болон тус конвенцын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтыг ЦХИХХ-ны дэд сайд Г.Баярхүү нээж, Монгол Улсад зохион байгуулагдах COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд анхаарах гол чиглэлүүдийг танилцууллаа. Тэрээр бага хурлын албан ёсны вэб сайтын хөгжүүлэлт, дэд бүтцийн бэлтгэл, медиа төвийн төлөвлөлт, мөн олон улсын хэвлэл мэдээлэл болон олон нийтэд мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх харилцаа холбоо, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудлуудыг онцлон тэмдэглэв. Мөн бага хурлын үеэр зохион байгуулагдах Ногоон бүс болон медиа ногоон бүсийн зохион байгуулалт чухал ач холбогдолтой болохыг илэрхийллээ.

ЦХИХХ-ны яам, COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд мэдээлэл, харилцаа холбоо, дижитал платформын зохион байгуулалтыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.  Уулзалтын үеэр бага хурлын видео, аудио системийн бэлтгэл, хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан шууд дамжуулалтыг зохион байгуулах техникийн шийдлийн талаар хэлэлцэв. Энэ хүрээнд РТҮС УТҮГ-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвням бага хурлын үйл ажиллагааг телевиз болон цахим сувгуудаар шууд дамжуулах техникийн боломж, зохион байгуулалтын талаар танилцууллаа.

Мөн бага хурлын албан ёсны вэб сайтын хөгжүүлэлтийн явц, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарах асуудлуудын талаар “И-Монгол” академийн төлөөлөл С.Тулга танилцуулга хийж, веб сайтын бүтэц, мэдээллийн хүртээмж, олон улсын хэрэглэгчдэд чиглэсэн мэдээллийн зохион байгуулалтыг сайжруулах талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч хатагтай Андреа Меза Мурильо Монгол Улс төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлж, COP17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд COP17 бага хурлын бэлтгэл ажлыг уялдуулан зохион байгуулах, мэдээлэл солилцоог эрчимжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.

Бусад мэдээ

E-Mongolia системийн цэцэрлэгийн бүртгэл

2023.08.07-ны өдрийн 13.30 цагийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан 64860 хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаад байна. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ