Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх нээлтийн үйл ажиллагаанд урьж байна

ЖАЙКА олон улсын байгууллагын техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, Делойте Томацу байгууллагатай хамтран “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх ба төслийн хүрээнд дараах үндсэн 5 чиглэлийн дэд төслийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Төр хувийн хэвшлийн хоорондын харилцаа, уялдаа холбоог сайжруулах;
  2. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
  3. Монгол компаниудыг олон улсын зах зээлд нэвтрэх чадавхыг нэмэгдүүлэх;
  4. Гарааны бизнесийг дэмжих;
  5. Нээлттэй өгөгдөл, их өгөгдөл, хиймэл оюуныг нэвтрүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх.

Нээлтийн хурал: 2026 оны 03 дугаар сарын 19-ний Пүрэв гараг, 10:00–13:00 цагт

Хаана: Мэдээлэл технологийн үндэсний парк, 302 тоот танхим

Бүртгэл: 2026 оны 03 дугаар сарын 16-ны Даваа гараг хүртэл явагдана.

Нээлтийн үйл ажиллагаанд оролцох сонирхолтой хүн, хуулийн этгээд доорх бүртгэлийн маягтыг бөглөж ирүүлнэ үү.

URL: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfB_8x6bLYlgkKu91yDca2l_CUXGScn-50QnFkovOf7vffzPA/viewform?usp=header

“Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхдээ чиглэл бүрд Дэд ажлын хэсэг байгуулан ажиллаж, төр, хувийн хэвшлийн хоорондын хэлэлцүүлгийг идэвхжүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн хоорондын хамтын яриа хэлэлцээг өргөжүүлэх, улмаар нэгдсэн зорилго дор хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой ба дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн төлөөллийг Дэд ажлын хэсэгт орж ажиллахыг урьж байна.

Дэд ажлын хэсгийн гишүүнээр ажилласнаар танай байгууллагаар төлөөлүүлэн тус салбарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо хүргэх, хамтран ажиллах, нэгдсэн байдлаар төрийн байгууллагуудтай холбогдон асуудлаа хүргэж шийдвэрлүүлэх, төслийн хэрэгжилтийн хугацаанд тус тусдаа асуудлаа хөндөхийн оронд хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн нөөц, чадавхаа нэгтгэн хамтран ажиллах боломжтой болно.

Ажлын хэсэгт оролцох шалгуур:

  • Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, холбоод, их дээд сургуулийн багш зэрэгакадемик салбарын төлөөлөл;
  • Аж ахуйн нэгжийн хувьд нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан байх;
  • Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэл нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт хамаарах, эсхүл түүнтэй холбоотой байх;
  • Оролцоонд цалин, хөлс олгохгүй (оролцоо нь төлбөргүй);
  • Уулзалтууд 3 жилийн хугацаанд улирал тутам ойролцоогоор нэг удаа зохион байгуулагдах бөгөөд оролцогчид бүх уулзалтад тогтмол оролцох;
  • Ажлын хэсэг байгуулагдсан тухайн жилийн дунд үеэс шинээр элсэхийг зөвшөөрөхгүй; сонирхож буй байгууллагууд үүнийг анхаарч, ажлын хэсэгт эхнээс нь оролцох шаардлагатай.

Хэрэв асуух, тодруулах зүйл байвал бидэнтэй anartsetseg@itpark.mn и-мэйлээр чөлөөтэй холбогдоно уу.

Бусад мэдээ

Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээний судалгаанд Дундговь аймгийн 175 иргэн, төрийн албан хаагчийг хамруулав

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ,

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ