Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Э.БАТШУГАР: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “АЖЛЫН БАЙР” цэсээс авах боломж бүрдлээ

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны мэдээллийн хүртээмж, чанар. Ажил хайж буй иргэд баталгаагүй зар, идэвхгүй ажлын байр, давхардсан мэдээллийн дунд төөрөлдөх нь түгээмэл бол байгууллагуудын хувьд хүний нөөцийн сонгон шалгаруулалт удаашрах, зорилтот ажил горилогчдоо олоход хүндрэл учрах тохиолдол цөөнгүй.

Тэгвэл Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч, ажил горилогчдыг холбож, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд нээлттэй ажлын байруудын мэдээллийг нэг дороос харах, ажлын анкетаа олон сувгаар илгээх боломжийг бүрдүүлэх  зорилгоор “И-Монгол академи” УТҮГ, “Зангиа Портал” ХХК хамтран E-Mongolia системийн “Ажлын байр” цэсийг бүрэн шинэчилж, илүү хүртээмжтэй, нэгдсэн хэлбэрт орууллаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: Энэ бол төр нэгдсэн, баталгаатай үйлчилгээний орчныг бүрдүүлж, хувийн хэвшил бодит дата, технологийн шийдлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй хамтын ажиллагааны жишээ юм гэдгийг онцоллоо. Цаашид энэхүү хамтын ажиллагаа нь хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хүний нөөцийн хөгжил, бүсчилсэн ажлын байрны мэдээлэл, ур чадварт суурилсан сонголтыг дэмжих чиглэлээр өргөжин хөгжих суурь болж байна гэлээ.

Шинэчлэлийн хүрээнд Zangia.mn платформд байршсан төрийн болон хувийн хэвшлийн 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia системийн веб болон гар утасны аппликейшний “Ажлын байр” цэсээр дамжуулан иргэд шууд харах боломжтой болсон.

Иргэн “Ажлын байр” цэсийг сонгосноор:

  • Ажлын байрны мэдээллийг шүүлтүүр ашиглан харах
  • Өөрийн мэргэжил, байршил, туршлагад тохирсон ажлыг хялбар сонгох
  • Сонгосон ажлын байранд шууд хүсэлт илгээх боломжтой болж байна.

Ингэснээр иргэд олон сайт, зарын групп дамжих шаардлагагүй болж, цаг хугацаа, зардлаа хэмнэх бодит нөхцөл бүрдлээ. Ялангуяа шинэхэн төгсөгчид, ажил мэргэжлээ солих хүсэлтэй иргэд, мөн орон нутгаас ажил хайж буй иргэдэд энэхүү шинэчлэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит шийдэл болж байна.

Бусад мэдээ

“Frontier Fintech Summit 2025″-ийн нээлтийн арга хэмжээ болох финтек салбарын “Дугуй ширээний уулзалт” амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын финтек салбарын хөгжлийг дэмжих, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ санаачилга, инновацыг нэвтрүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ