Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУЛГАМДСАН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Улсын Кибер аюулгүй байдлын тухай хууль 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсанаар кибер орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн суурь орчин бүрдсэн. Тус хуулиар кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тогтолцоо, зарчим, эрх зүйн үндсийг тодорхойлж, кибер орон зай, кибер орчин дахь мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж байна.

Хуулийн хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулах, бодлого, зохицуулалтыг нэгтгэн хэрэгжүүлэх зорилгоор Кибер аюулгүй байдлын зөвлөл 2023 онд байгуулагдаж, түүний ажлын алба үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 42 дугаар захирамжаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Кибер аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа юм.

Эдгээр эрх зүйн болон институцийн шинэчлэлийн хүрээнд Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг төрийн байгууллага, холбогдох талуудын төлөөлөл оролцсон уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, кибер аюулгүй байдлын зохицуулалтын олон улсын болон бүс нутгийн чиг хандлага, манай улсад хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар өргөн хүрээнд санал солилцлоо. Мөн чиг үүргийн давхардал, зохицуулалтын тодорхой бус байдал, хэрэгжилтийн явцад тулгамдаж буй бодит асуудлуудыг хөндөн хэлэлцэв.

Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү үг хэлж, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд сүүлийн жилүүдэд хийгдсэн томоохон бодлогын шинэчлэлтүүд, тэдгээрийн үр дүнг танилцууллаа. Тэрбээр хуулийн хэрэгжилтийн явцад зарим харилцаа эрх зүйн хувьд тодорхой бус, давхардсан, цаашлаад бүрэн зохицуулж чадахгүй байгаа асуудал байгааг онцолж, хиймэл оюун ухаан, үүлэн технологийн үйлчилгээ, хил дамнасан кибер халдлагатай холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулах шаардлага үүсээд байгааг тэмдэглэв.

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас (ITU) 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индекс-ийн судалгаагаар Монгол Улс кибер аюулгүй байдлын индексийн үзүүлэлтээр “Бэхжиж буй” буюу 3 дугаар түвшинд үнэлэгдэж, НҮБ-ын гишүүн 193 орноос 103 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь 2020 онтой харьцуулахад индексийн оноо 2.1 дахин өсөж, 17 байр урагшилсан эерэг үзүүлэлт боловч кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чадавх, олон улсын хамтын ажиллагааны үзүүлэлт харьцангуй сул буюу Азийн дунджаас доогуур түвшинд байгааг уулзалтаар онцлон дурдлаа.

Мөн уулзалтад оролцсон Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төсөл нь хууль, бодлогын баримт бичгийг боловсронгуй болгоход бодит хувь нэмэр оруулж, Монгол Улсад аюулгүй, найдвартай цахим нийгмийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тодотгов.

Уулзалтад нийт 40 гаруй төлөөлөгч оролцож, кибер аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг сайжруулахад тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нээлттэй, ажил хэрэгч санал солилцлоо.

Цаашид энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, шаардлагатай эрх зүйн зохицуулалтын санал, зөвлөмжийг боловсруулж, холбогдох байгууллагуудад танилцуулахаар болов.

Бусад мэдээ

ИЦББХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарсан гэв

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ