Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн нээлттэй сонгон шалгаруулж авна.
Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу.
Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн: https://drive.google.com/file/d/1dYxU2DorX_Sex0HsvKhH088SY6BXWiKw/view?usp=sharing
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот өрөөнд биечлэн 2026 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:
- Намтар /CV/
- Дипломын хуулбар, дүнгийн хавсралтын хамт
- Иргэний үнэмлэхийн лавлагаа
- НДШ-ийн лавлагаа /2022-2025/
- Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт /2-оос доошгүй
- Ажил горилох тухай захидал
- Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар
*Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно.
*Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ.
*Асууж тодруулах зүйл байвал 266114 дугаар холбогдох боломжтой.










