Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Дэд сайд Г.Баярхүү үүрэгт ажилдаа орлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Дэд сайдаар томилогдсон Г.Баярхүү үүрэгт ажлаа 2025.12.17 өдөр хүлээн авлаа.

Түүнийг үүрэгт ажилд нь томилоход Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, яамны удирдлагууд, харьяа агентлаг, байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон яамны газрын дарга нар оролцлоо.

Энэ үеэр сайд Э.Батшугар,  дэд сайд Г.Баярхүүд амжилт хүсэж, салбарын бодлого, зорилтыг бодит үр дүнд хүргэхэд идэвх санаачилгатай, уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр цахим шилжилт, инновац, харилцаа холбооны салбар нь улсын хөгжлийн суурь тулгуур болж буй энэ үед удирдлагын тогтвортой байдал, бодлогын залгамж чанар чухал гэдгийг илэрхийллээ.

Дэд сайд Г.Баярхүү нь:

  • 1983–1993 онд Нийслэлийн 18 дугаар дунд сургуульд суралцаж,
  • 1994–1998 онд Олон улсын эдийн засаг, бизнесийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн.
  • 2024 оноос Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуульд магистрантурт суралцаж байна.

Ажлын туршлагын хувьд:

  • 1998–2007 онд “Чингис шар айраг” ХХК-д Борлуулалтын албаны дарга,
  • 2007–2010 онд “Апу трейдинг” ХХК-д Маркетингийн албаны дарга,
  • 2010–2014 онд “Апу трейдинг” ХХК-д Борлуулалт, маркетинг эрхэлсэн захирал,
  • 2014–2020 онд “Батсолюшн партнерс” ХХК-д Ерөнхий захирал,
  • 2020–2023 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд Маркетинг, брэндингийн зөвлөх багш,
  • 2020–2025 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албанд газрын дарга,
  • 2025 оноос Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх-өөр тус тус ажиллаж байна.

Бусад мэдээ

“Онц чухал мэдээллийг хадгалдаг дэд бүтэцтэй байгууллагууд кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох шийдвэр гаргалаа”

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2024.11.13) болж, кибер аюулгүй байдлыг хамгаалах, кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд онцгой анхааран

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ