Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

БНХАУ-ын Вуханы их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Вуханы Их Сургуульд 2026 оны хичээлийн жилд элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай:

Вуханы Их Сургууль нь 1893 онд байгуулагдсан бөгөөд шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын Засгийн газрын санаачлагчаар тодорхойлсон Топ-9 сургуулийн нэг бөгөөд Инженерчлэлийн сургуулиудын жагсаалтаар улсдаа 8-д ордог бол дэлхийд 173-т ордог сургууль юм.

Суралцах чиглэл:

Master Programs Master of International Business 2 Years
Master of International Law 2 Years
Master of Media and Communication Study 2 Years
Master of Software Engineering 2 Years
Photogrammetry and Remote Sensing 2 Years
Cartography and Geographic Information Engineering 2 Years
Geodesy and Surveying Engineering 2 Years
Master of Elecrtrical Engineering 2 Years
Master of E-Commerce 2 Years

Doctor Programs Doctor of Software Engineering 4 Years
Doctor of E-Commerce 4 Years
Doctor of Solid Mechanics 4 Years
Doctor of Engineering Mechanics 4 Years
Doctor of Geotechnical Mechanics 4 Years
Doctor of Structural Engineering 4 Years
Disaster Prevention and Reduction Engineering and Protective Engineering 4 Years
Photogrammetry and Remote Sensing 4 Years
Cartography and Geographic Information Engineering 4 Years
Geodesy and Surveying Engineering 4 Years
Doctor of Science of Environment and Natural Resources Protection Law 4 Years
Doctor of International Law 4 Years
Doctor of Elecrtrical Engineering 4 Years
Physical Geography 4 Years
Human Geography 4 Years
Resources and Environmental Monitoring and Planning 4 Years
Cartography and Geography Information System 4 Years
Environmentel Science 4 Years
Environmental Engineering 4 Years

Тэтгэлэгийн хамрах хүрээ:
 Сургалтын төлбөр;
 Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
 Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу магистрын хөтөлбөр 3000 юань/сар докторын хөтөлбөр 3500 юань/сар);
 Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил
Тавигдах шаардлага:
 Монгол Улсын иргэн байх;
 Өргөдөл гаргагч нь 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Магистрын хөтөлбөрт 35 нас, докторын хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх
 Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
 Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг холбогдох чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх;
 Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
 Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:
 Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. )
 Өргөдөл гаргагчид Хятадын тэтгэлэгт хөтөлбөрийн (https://studyinchina.csc.edu.cn/#/register) болон Вуханы их сургуулийн системд онлайн өргөдлийг 2025 оны 12-р сарын 30-ны дотор бөглөж, бүх баримт бичгийн скандсан хуулбарыг ЦХИХХЯ-аар дамжуулан АНДСХАБ-д хүргүүлнэ.
Scholarship type: B
University code: 10486

 Бакалавр, магистрын дипломын болон дүнгийн хуудсыг англи хэл дээр орчуулж нотариатаар баталгаажуулсан байх;
 Сургуулийн цахим хуудсан дээрээс удирдагч багшийг сонгон холбогдож, анкет бөглөж тамга даруулсан байх;
 Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
 Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1000-аас доошгүй үгтэй зохиомж);
 Англи хэлний түвшин тодорхойлох гэрчилгээ (сүүлийн 2 жилийн хугацаанд өгсөн Академик IELTS 6.0, TOEFL 80 оноо)
 Гадаад паспортын хуулбар /1 жилийн хугацаанд хүчинтэй байх/
 Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар;
 Бүрдүүлсэн баримт бичгийн жагсаалт;
 Анкет;
 Гэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудас;
 Бүрдүүлсэн материал үнэн зөв талаарх баталгааны хуудас
Шалгаруулалт:
Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Вуханы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс

Холбоо барих хаяг:
Утас: 51 265104, 51 260636
Цахим шуудан: fr@mddic.gov.mn

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ