Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

БНХАУ-ын ын Жежианы их сургуулийн Доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн Сонгон шалгаруулалт зарлагдаж байна

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Жежианы Их Сургуульд 2026 оны хичээлийн жилд элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгохтэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Их сургуулийн тухай:

Жэжианы их сургууль (Zhejiang University, ZJU) нь БНХАУ-ын тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд хамгийн эртний боловсролын байгууллагуудын нэг бөгөөд 1897 онд байгуулагдсан Qiushi Academy-аас эхтэй болно.

Хятад улсын хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг болох Ханжөү хотод байрлах ЖИС нь 7 факультет, 40 сургуультай бөгөөд 4,600 орчим бүтэн цагийн багш, эрдэмтэд ажилладгаас Хятадын Шинжлэх Ухааны Академийн 27 гишүүн, Инженерийн Академийн 21 гишүүн багтдаг. 7 кампустай ЖИС-д нийт 67,000 гаруй бүтэн цагийн оюутан суралцаж, тэдний 5,500 гаруй нь олон улсын оюутнууд байдаг.

2024 оны Дэлхийн Их Сургуулиудын Академик Жагсаалтад (ARWU) 27-р байрт орсон нь тус сургуулийн инновацад суурилсан соёлыг бататгасан үзүүлэлт юм. ЖИС-ийн судлаачид дэлхийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд үүнд цэвэр эрчим хүч, биотехнологи, ухаалаг хот, дэвшилтэт материал, нарийн оношилгоо-эмчилгээ, дэлхийн нийтийн эрүүл мэнд зэрэг тэргүүлэх чиглэлүүд багтана.

ЖИС нь дэлхийн 40 гаруй улс, бүс нутгийн 200-аас дээш байгууллагатай түншлэлтэй. Түүнчлэн Эдинбургийн Их Сургууль болон Иллинойсын Их Сургуультай хамтран Хайнаны Олон улсын кампус дээр ZJU-UoE болон ZJU-UIUC институтүүдийг байгуулж, дорнын болон өрнийн боловсролын шилдэг туршлагыг хослуулсан шинэ загварын дээд боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

“Үнэн эрэлхийлэх” болон “инновац бүтээх” хэмээх эрхэм зорилгын хүрээнд ЖИС нь мэдлэгийг хөгжүүлэх, нийгмийн чухал хэрэгцээг шийдвэрлэх, тогтвортой ирээдүйг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.

Суралцах чиглэл:

Master Program
SchoolMajorRemarks
Mechanical Engineering http://me.zju.edu.cn/meenglish/main.pspMechanical EngineeringMust Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU supervisor
Energy Engineering http://www.doe.zju.edu.cn/doeenPower Engineering and Engineering ThermophysicsSuggested to Have: Form of Provisional Acceptance of International Student by ZJU supervisor Contact: +86 571 87951008, yitonghua@zju.edu.cn
Information Science and Electronic Engineering http://www.isee.zju.edu.cn/iseenglish/Electronics Science and TechnologyMust Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU supervisor Contact: +86 571 87951729, zhongtingting@zju.edu.cn
Control Science and Engineering http://www.cse.zju.edu.cn/cseenglish/main.htmControl Science and EngineeringMust Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU supervisor
Computer Science and Technology http://www.en.cs.zju.edu.cn/Software EngineeringGive priority to applicants who have Form for Provisional Acceptance of International Student by ZJU Supervisor Contact: +86 571 87953863, qiaoliqing@zju.edu.cn
PhD Program
SchoolMajorRemarks
Aeronautics and Astronautics http://saa.zju.edu.cnMechanicsMust Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU Supervisor
Aeronautical and Astronautical Science and Technology
Electronic Science and Technology
Physics http://physics.zju.edu.cnPhysicsMust Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU Supervisor
Mechanical Engineering http://me.zju.edu.cnMechanical EngineeringMust Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU Supervisor
Materials Science and Engineering http://mse.zju.edu.cnMaterials Science and EngineeringMust Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU Supervisor
Energy Engineering http://www.doe.zju.edu.cnPower Engineering and Engineering ThermophysicsSuggested to Have: Form for Provisional Acceptance International Student by ZJU Supervisor Contact: +86 571 87951008, yitonghua@zju.edu.cn
Information Science and Electronic Engineering http://www.isee.zju.edu.cnElectronic Science and TechnologyMust Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU supervisor Contact: +86 571 87951729, zhongtingting@zju.edu.cn 
Information and Communication Engineering
Control Science and Engineering http://www.cse.zju.edu.cnControl Science and EngineeringMust Have: Form for Provisional Acceptance of International Student by ZJU supervisor
Computer Science and Technology http://www.cs.zju.edu.cn Software EngineeringGive priority to applicants who have Form for Provisional Acceptance of International Student by ZJU Supervisor Contact: +86 571 87953863, qiaoliqing@zju.edu.cn
Biomedical Engineering and Instrument Science http://www.cbeis.zju.edu.cnBiomedical EngineeringMust Have: Form of Provisional Acceptance of International Student by ZJU Supervisor; Please contact the relevant professor to confirm language of instruction

Тэтгэлэгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу магистрын хөтөлбөр 3000 юань/сар, докторын хөтөлбөр 3500 юань/сар);
  • Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил

Тавигдах шаардлага:

  • Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
  • Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг холбогдох чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл гаргах эцсийн хугацаа

Өргөдөл гаргагчид Хятадын тэтгэлэгт хөтөлбөрийн (https://studyinchina.csc.edu.cn/#/register) болон ЖИС-ийн (http://intlstudent.zju.edu.cn/ ) системд онлайн өргөдлийг 2025 оны 12-р сарын 22-ны дотор (Бээжингийн цагаар) бөглөж, бүх баримт бичгийн скандсан хуулбарыг ЦХИХХЯ-аар дамжуулан АНДСХАБ-д хүргүүлнэ.

  • Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn/#/register) цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. )

Тэтгэлгийн төрөл: B

Жежианы их сургуулийн код: 10335

  • Бакалаврын болон Магистрын диплом, дүнгийн хуудасыг англи хэл дээр орчуулж нотариатаар баталгаажуулсан байх;
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Жежианы их сургуулийн удирдагч багшаас тодорхойлсон захидал авсан байх;
  • Хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүд эсвэл бусад эрдэм шинжилгээний ололт амжилтууд (Хэрэв байгаа бол);
  • Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1500-аас доошгүй үгтэй зохиомж;
  • Гадаад паспортын хуулбар /1 жилийн хугацаанд хүчинтэй байх/;
  • Анкет бөглөсний дараа бүх материалын цахим хуулбарыг ЦХИХХЯ-нд ирүүлнэ.
  • Англи хэлний түвшин тодорхойлох гэрчилгээ (сүүлийн 2 жилийн хугацаанд өгсөн Академик IELTS 6.5, TOEFL 90, эсвэл Duolingo 120 оноо)
  • Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар;
  • Бүрдүүлсэн баримт бичгийн жагсаалт;
  • Анкет;
  • Гэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудас;
  • Бүрдүүлсэн материал үнэн зөв талаарх баталгааны хуудас

Шалгаруулалт:

Баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Жежианы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс

Холбоо барих хаяг:

Утас: 51 265104, 51 260636

Цахим шуудан: fr@mddic.gov.mn

ЦАХИМ ХӨГЖИЛ, Инновац, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Бусад мэдээ

Бүгд Найрамдах Казакстан Улсын Алматы хотын “Иргэдэд үйлчлэх төв” жилд 17 сая үйлчилгээг иргэдэд хүргэж үйлчилдэг

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Б.Ганбат, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Захиргаа удирдлагын газрын дарга Д.Жавхлан, Төрийн цахим үйлчилгээний

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ