Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээг тоон технологид шилжүүлнэ

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны хурал боллоо. Дээрх хуралд ЦХИХХ-ны сайд Э.Батшугар Радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээг тоон технологид шилжүүлэх төслийг танилцууллаа.

Манай улсад нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо 2000 онд 2547 байснаас 2024 онд 5118 болж хоёр дахин нэмэгдсэн бол жилд 250 орчим хүн гамшиг ослын улмаас амь насаа алдаж байна. 2023-2024 онд нийт нутаг дэвсгэрийг хамарсан зудын гамшиг тохиолдож, 7.4 сая мал хорогдож, эдийн засагт 1.3 их наяд төгрөгийн хохирол учирсан, 2025 онд 273 удаагийн ой, хээрийн түймрийн улмаас 1.2 сая га ойт хээрийн талбай шатаж, 6.3 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

Эдгээр баримт мэдээллийг өнөөдөр болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хурлын үеэр танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дарга Г.Занданшатар тус хурлыг нээж үг хэллээ.

Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн эрсдэлийг дан ганц нэг салбарт нөлөөлөх байдлаар биш дэлхий нийтэд системийн хэмжээнд авч үзэж байна. Мөн учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг эртнээс төлөвлөж хэрэгжүүлдэг болж байна. Эрсдэлийг бууруулах арга хэмжээний нэг ам.доллар гамшгийн дараах хохирлын 15 ам.доллартой тэнцдэг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Ерөнхий сайд энэ оны наймдугаар сард Үндэсний аврах бригадын алба хаагч нарын саналыг сонсож, онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгосон. Ирэх жилийн улсын төсөвт тусгасан ажлууд, мөн Монгол Улсын Засгийн газар Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх томоохон техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, арга хэмжээнүүд, Азийн хөгжлийн банкны зээлийн төслийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүд зэргийг хэрэгжүүлснээр ирэх жилүүдэд онцгой байдлын албаны хөрөнгө оруулалт, хангалтыг шинэ шатанд хүргэнэ гэж зорьж байна гэлээ.

Улс, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн менежментийн тогтолцоог нэвтрүүлж, болзошгүй эрсдэлийг бууруулахад үндэсний болон орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүд онцгойлон анхаарч, эрсдэлийг урьдчилан тооцож, бууруулахад дараах чиглэлээр анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайд чиглэл болголоо.

  • Гамшгаас хамгаалах тухай хуульд “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгах,
  • “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ 2015-2030 хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг 2025-2030 онд хэрэгжүүлэх гуравдугаар үе шатны төлөвлөгөөг хэлэлцэн батлах, бүхий л түвшинд хэрэгжилтийг өндөр хариуцлагатай зохион байгуулах,
  • Хот, тосгоны хот төлөвлөлтөд гамшгийн эрсдэлийг тооцож, холбогдох стандартыг мөрдүүлэхэд онцгой анхаарах, тэр дундаа нэн чухал дэд бүтцийн барилга байгууламж, эрчим хүч, харилцаа холбоо, зам гүүр, эмнэлэг, сургуулийн гамшигт тэсвэртэй байдлыг стандартын дагуу хангах, төрийн өмчийн олон нийтийн болон худалдаа үйлчилгээний зориулалттай барилга байгууламжуудад гал түймэр, газар хөдлөлтийн эрсдэлийн үзлэг хяналтыг эрчимтэй төлөвлөн зохион байгуулж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах,
  • Байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ган зуд, ой, хээрийн түймрийн эрсдэлээс хамгаалах тогтолцоог шинэчлэн сайжруулах, түймрээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг бүх түвшинд авч хэрэгжүүлэх,
  • Гамшигт тэсвэртэй байх, гамшгийн үед бизнесийн тасралтгүй ажиллагааг хангах чадавхыг аж ахуйн нэгжүүдэд бэхжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахыг Үндэсний хорооны гишүүдэд даалгалаа.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам тархан суурьшсан, нүүдлийн амьдралын хэв маяг, мал аж ахуй бүхий Монгол орны хувьд ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд, малчид, тариаланчид, хилчид, тээвэрчдэд үнэн зөв мэдээ, мэдээллийг хүлээн авах, гал, гамшгийн үеийн мэдээг олон нийтэд найдвартай, хугацаа алдалгүй түргэн шуурхай дамжуулах, тэнцвэртэй, чанартай, хүртээмжтэй хүргэхэд радио өргөн нэвтрүүлгийн сүлжээг өргөтгөх, шинэчлэлт хийх нь чухал тулгамдсан асуудал болоод байна.

Мөн Монгол Улсын аналоги радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээг тоон технологид шилжүүлж, үйлчилгээний тогтвортой, найдвартай, тасралтгүй байдлыг сайжруулахад оршино.

Үр дүнд нь Радио өргөн нэвтрүүлгийн дэлхийн стандартад нийцсэн, хүртээмжтэй, чанартай, мэдээллийн өндөр багтаамжтай, радио давтамжийн спектрийн ашиглалт сайжирсан үйлчилгээг иргэдэд хүргэх боломж бүрдэнэ.

Тоон технологид шилжсэнээр нэвтрүүлгийн дамжуулалт улс орныг бүрэн хамрах бөгөөд энэ нь улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын том илэрхийлэл байна. Онцгой нөхцөл байдал /гамшиг тохиолдсон/-ын үед газарзүйн байршлаас үл хамааран хэрэглэгчдэд үнэн зөв бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг ач холбогдолтой.

Бусад мэдээ

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

“Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бүгд Найрамдах Франц Улсын Талес Алейна Спэйс

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ