Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дараах нийт таван албан хаагч өнөөдөр “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөлөө.
- Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Шуудан, өргөн нэвтрүүлгийн хэлтэс, телевизийн өргөн нэвтрүүлгийн контентын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Буянжаргалын Бургилмаа
- Захиргаа удирдлагын газар Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Бямбажавын Даваасүрэн
- Цахим шилжилтийн бодлого зохицуулалтын газрын төрийн үйлчилгээний дахин загварчлалын хэлтэс, дэмжих систем хариуцсан мэргэжилтэн Лхамсүрэнгийн Лхамдулам
- Захиргаа удирдлагын газар, Хуулийн ахлах мэргэжилтэн Алтангадасын Номин
- ЦХИХХЯ Инновацын бодлого зохицуулалтын газрын Их өгөгдөл, хиймэл оюун ухааны хэлтэс Хиймэл оюун оюун ухаанд суурилсан үйлчилгээний салбар хоорондын уялдаа холбоог хариуцсан мэргэжилтэн Дамдинсүрэнгийн Цэвэлмаа
Эдгээр албан хаагч нарт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайд Э.Батшугар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нар хүндэтгэн баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөн, албан үүргээ хуулийн дагуу нэр төртэйгөөр гүйцэтгэн, манлайлал санаачилгатай ажиллахыг захилаа.










