Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Кибер тусгаар тогтнол форум” гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна

Кибер аюулгүй байдлын зөвлөл, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал болон Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүд хамтран “Хиймэл оюун — кибер аюулгүй байдал” сэдвийн хүрээнд Кибер тусгаар тогтнол форум–2025-ыг гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Цахимаар түрүүнд буюу Digital First зорилтыг дэвшүүлсний дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас бодлогын зөвлөмжийг батлаад байна. Тус зөвлөмж нь төрийн шийдвэр гаргах, бодлого боловсруулах, үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээ авах зэрэг бүх түвшинд цахимыг тэргүүнд тавьж, цаасан шат дамжлагаас татгалзан, төрийн бүх шатанд иргэн-төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилготой юм.

Манай улс урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Цахимаар түрүүнд уриалгыг хэрэгжүүлж тэр дундаа дижитал эдийн засгийг эрчимжүүлэх, хиймэл оюуны зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Мэдээллийн технологийн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хиймэл оюуны зохистой хэрэглээг цогцлоох, их өгөгдлийн дэд бүтцийг үе шаттайгаар бий болгох арга хэмжээг тусгаж, бодит арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах, онц чухал дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулах чиглэлээр бид тасралтгүй арга хэмжээ авч ажиллаа. 

Эдгээрээс дурдвал 2025 оны 09 дүгээр сард Олон Улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран Ази номхон далайн КАБ-ын сургуулилтыг Монгол Лусад амжилттай зохион байгуулсан. Арабын нэгдсэн Эмират улс, Канад Улс, Сингапур улсуудтай олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр өнөөдрийн байдлаар нийт 1000 гаран мэргэжилтэн албан хаагчдыг чадавхжуулсан бөгөөд цаашид урт дунд хугацааны сургалтуудыг төлөвлөн ажиллаж байна.

Ирэх жилүүдэд эрчимтэй өсөн нэмэгдэх дэвшилтэт технологиуд болох Хиймэл оюун, квант компьютерын хэрэглээ, тэдгээрийг даган гарах аюул осол, эрсдэлийг бид алхам бүрд тооцоолон салбарын хөгжлийг бодлоготой уялдуулан зохицуулах ажлуудыг хэрэгжүүлж байна.

Гуравдах удаагийн “Кибер тусгаар тогтнол форум”-аар Хиймэл оюуны нэвтрэлттэй холбоотой түүний аюулгүй байдлыг хангах талаар хэлэлцүүлэх бөгөөд эндээс гарсан санал, дүгнэлтүүд нь Засгийн газраас дэвшүүлсэн Digital First уриалгыг хэрэгжүүлэх, салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Форумаас  гарсан санал, дүгнэлтүүд нь Засгийн газраас дэвшүүлсэн Digital First уриалгыг хэрэгжүүлэх, салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно.

Төрийн байгууллага, хувийн хэвшил, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ болон мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд, онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагуудын төлөөлөл болох 280 гаруй мэргэжлийн албан хаагч тус форумд оролцсон юм.

“ITACTIC” арга хэмжээ бол бидний дижитал шилжилтийн бодлого, инновацын экосистем юу хийж чаддаг, хаашаа тэмүүлэхээ харуулдаг стратегийн индикатор юм

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ