Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

БНХАУ-ын баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн Сонгон шалгаруулалт зарлагдаж байна

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуульд 2026 оноос элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгохтэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай:

БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн Олон Улсын Коллеж нь 2007 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.  

Суралцах чиглэл:

SchoolMajorProgram
  School of AeronauticsFlight Vehicle Design        Master Program  
Aircraft Structures and Airworthiness Technology
Fluid Mechanics
  School of AstronauticsAeronautical and Astronautical Science and Technology
Control Science and Engineering
  School of Electronics and InformationInformation and Communication Engineer
Electronics Science and Technology
School of AutomationControl Science and Engineering
Electrical Engineering
School of Civil AviationAeronautical and Astronautical Science and Technology
Mechanics 
  School of AeronauticsFlight Vehicle Design    PhD Program
Aircraft Structures and Airworthiness Technology
Fluid Mechanics
  School of AstronauticsAeronautical and Astronautical Science and Technology
Control Science and Engineering
School of Electronics and InformationInformation and Communication Engineer
Electronics Science and Technology
School of AutomationControl Science and Engineering
Electrical Engineering
School of Civil AviationAeronautical and Astronautical Science and Technology

Хугацаа:   Магистрын хөтөлбөр 3 жил, Докторын хөтөлбөр 4 жил

Тэтгэлгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу магистрын хөтөлбөр 3000 юань/сар, докторын хөтөлбөр 3500 юань/сар);
  • Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2026 оны 9 дүгээр  сарын 1-ний өдрийн байдлаар Магистрын хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, докторын хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх
  • Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
  • Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Судалгааны ажлын туршлагатай байх
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

  • Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн /БХПИС/ цахим хаягаар бүртгүүлж өргөдөл бөглөх http://admission.nwpu.edu.cn/en/student/register
  • БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж БХПИС-ийн хаягт давхар оруулж болно
  • Гадаад паспортын хуулбар /дор хаяж 1 жилийн хугацаанд хүчинтэй байх/
  • Бакалавр эсвэл Магистрын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 800-аас дээш үгтэй зохиомж);
  • Гадаад хэлний түвшнийг тодорхойлох гэрчилгээ (HSK 5 болон түүнээс дээш эсвэл IELTS 6.5, TOEFL 90, эсвэл Duolingo 120 оноо болон түүнээс дээш)
  • Цагдаагийн газрын тодорхойлолт /сүүлийн 6 сарын хугацааны/
  • Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар
  • БХПИС-ийн удирдагч багшаас тодорхойлсон захидал авах; Магистрын удирдагч багш нар, Докторын удирдагч багш нар;
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг http://npuinternationalcollege.nwpu.edu.cn/info/1371/5303.htm  үзнэ үү.

Шалгаруулалт:

Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалт ЦХИХХЯам зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, 213 тоот

Холбоо барих хаяг:

Утас: 51 265104

Цахим шуудан: fr@mddic.gov.mn

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ