Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг цахим хэлбэрээр батлууллаа

Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр улсын хэмжээнд төрийн байгууллагуудын орон тоог 9 хувиар хасах зохицуулалт хэрэгжиж буй. Үүнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 14.2.12 дахь заалтын хүрээнд байгууллагууд чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг оновчтой болгох, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэн тогтоолоо.

Энэ хүрээнд Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай” 7 дугаар тогтоолоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны бүтцийг 8 газар, 9 хэлтэстэй байснаас 5 газар, 5 хэлтэстэй болгож, орон тооны дээд хязгаарыг 98-аас 89 болгож бууруулсан.

Дээрх Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тус яамны зохион байгуулалтын нэгж, орон тооны хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан ажлын байрны шинжилгээ хийн, яамны зохион байгуулалтын нэгж дэх албан тушаал, ажлын байрыг тодорхойлж, албан тушаалын тодорхойлолтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолт батлагдлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын цахим систем”-д  албан тушаалын тодорхойлолтыг цахимаар үүсгэн, Төрийн албаны зөвлөлийн хяналтын шатанд шилжүүлэн, баталгаажуулсан нь анхны цахим хэлбэрээр батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт” болсон онцлогтой ажил боллоо.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ