Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Э.Батшугар: Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшин”-ийг тодорхойлох судалгааг хийлээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр АНУ-ын Элчин сайдын яам болон Мэдээллийн аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв (MNCERT/CC)-ийн урилгаар кибер аюулгүй байдлын чиглэлээр олон улсад 35 жил ажилласан туршлагатай, эксперт М.К. Малкольм Палмортой уулзлаа.

Уулзалтын үеэр Э.Батшугар сайд Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшин”-ийг тодорхойлох судалгааг хийсэн талаар танилцууллаа. Ингэхдээ судалгаагаар манай улс бодлого, стратегийн чиглэлээр харьцангуй өндөр үнэлэгдсэн боловч стандарт, технологийн чадавхыг нэмэгдүүлэх, халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Мөн Монгол Улсын Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийн хэрэгжилт, сорилтууд болон хиймэл оюуны үндэсний стратегийн талаар санал солилцож, дэлхий дахинаа кибер аюулгүй байдлыг хангах, хиймэл оюуны хэрэглээтэй уялдсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь нийт улс орнуудын өмнө тулгамдаж буй сорилт болж байгааг илэрхийллээ.

Түүнчлэн талууд үүлэн тооцооллын аюулгүй байдлыг хангах, кибер аюулгүй байдлын хамгаалалтын чадавхыг сайжруулах шаардлагын талаар санал нэгдэж, цаашид кибер аюулгүй байдлын чадавх болон хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, санаачилгыг хэрэгжүүлэх боломжуудын талаар талууд санал солилцлоо.

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ