Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим баримт бичгийн хууль ёсны хүчинтэй байдал ба  сорилт, шийдэл” хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй  “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд төрийн цахим шилжилтийг бүх түвшинд үр өгөөжтэй хэрэгжүүлэх, Цахим шилжилтийн багц хууль, дүрэм, журамд буй давхардал, хийдлийг арилгах зорилгоор хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэг нь:

(1) архив, албан хэрэг хөтлөлтийн өнөөгийн нөхцөл, хууль эрх зүйн орчны давхардал, хийдэл, зөрчлүүдийг нэгдсэн байдлаар тодорхойлох,

(2) тухайн асуудлуудыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн хэрхэн сайжруулах талаар санал, зөвлөмж гаргах,

(3) практикт хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэн шийдэл, санал боловсруулахад чиглэгдэв.

Хэлэлцүүлэгт  төр, хувийн хэвшил болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдод цахимжуулах талаар төрийн бодлого, чиглэл болон цахим шилжилтийг хэрэгжүүлэх олон улсын шилдэг туршлага, хууль, дүрэм журмын шинжилгээний талаарх мэдээллийг танилцуулж, боломж, шийдлийн талаарх саналыг ярилцлаа.

“Ухаалаг засаг-2” төсөл нь Монгол Улсын дижитал засаглалыг цахимжуулалтын дараагийн үе шатад хүргэн өргөжүүлэх, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж байна.

Бусад мэдээ

Цахим зах зээл, платформоор дамжуулан Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрүүдийн цахим худалдааны оролцоог дэмжих зорилго бүхий техник туслалцааны төслийн нээлтийн арга хэмжээ болж байна

Азийн хөгжлийн банк Монголын уул уурхайн бус салбарыг дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт оролцох чадавхийг сайжруулах зорилгоор Монгол Улсад

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ