Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн баярын хурал боллоо. Энэ үеэр 104 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж буй Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үе үеийн инженер, техникч, мэргэжилтэн, салбарын зүтгэлтнүүдэд МУ-ын ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэндчилгээ дэвшүүллээ.


Монгол улсад орчин цагийн мэдээлэл харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, эрхмүүдийн гавьяа зүтгэлийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.
