Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон.
Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугар, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, холбогдох алба хэлтсийн дарга нар, харьяа байгууллагуудын дарга нар болон ХХМТ-ын салбарын төлөөллүүд оролцлоо.

2026 оны улсын төсвийн хүрээнд Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам нь Монгол Улсын дижитал шилжилтийг гүнзгийрүүлж, харилцаа холбоо болон дата дэд бүтэц өргөтгөл , хиймэл оюунд түшиглэсэн эдийн засгийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
ЦХИХХ-ны яам төсвийн багцдаа дараах тэргүүлэх чиглэлүүдийг тусган оруулж байна.
Үүнд:
1. Харилцаа холбооны дэд бүтцийн өргөтгөл Монгол Улсын бүх аймаг, сум, багийг өндөр хурдны интернэт сүлжээнд бүрэн холбож, орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн суурийг бүрдүүлнэ. Үүнд үүрэн сүлжээ, шилэн кабелийн сүлжээний тэлэлт, дагалдах суурь дэд бүтцийн шинэчлэл багтаж байна.
2. Үндэсний дата төвийн төхөөрөмж хүчин чадлыг нэмэгдүүлэх болон GPU cluster төв Үндэсний дата төв бол төрийн болон хувийн салбарын өгөгдлийн найдвартай хадгалалт, боловсруулалт, хүртээмжийг хангах төвлөрсөн онц чухал байгууллага юм. Төрийн үйлчилгээ цахимжих тутамд дата дэд бүтцийн өргөтгөл даган нэмэгдэж байдаг. Энэ нь цаашлаад өгөгдөлд суурьласан шийдвэр гаргалт чухал ач холбогдолтой билээ. GPU (Graphics Processing Unit) кластер гэдэг нь хиймэл оюун ухаан (AI), их өгөгдөл (Big Data), гүнзгий сургалт (Deep Learning) зэрэг өндөр тооцоолол шаардсан процессыг нэгэн зэрэг олон GPU төхөөрөмжөөр гүйцэтгэх өндөр хүчин чадал бүхий тооцоолох төв юм. Энэ төсөвлөсөн GPU cluster төвийг нэвтрүүлснээр зөвхөн мэдээлэл технологийн салбарт бус Монгол Улсад үндэсний AI моделиуд, хэл боловсруулах систем, өгөгдөлд суурилсан шийдлүүдийг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц. Мөн Эрдэм шинжилгээний байгууллага, дотоодын гарааны бизнесүүд өндөр өртөгтэй гадаад cloud ашиглах шаардлагагүй болно. Гадаад улсын дата төвүүдэд хандахгүйгээр дотооддоо хөгжүүлэлт хийх нь мэдээллийн аюулгүй байдлыг хангана.

Эдгээр чиглэл нь зөвхөн мэдээллийн технологийн салбарт хамаарах бус, эдийн засгийн өсөлт, төрийн үйлчилгээний хүртээмж, иргэн төвтэй бодлогын шинэ түвшинд хүрэх үндсэн нөхцөл болох юм.
Цаашид ЦХИХХЯ хариуцлагатай, нээлттэй, үр дүн чиглэсэн байдлаар төсвийн хөрөнгө оруулалтыг удирдаж, та бүхний дэмжлэгтэйгээр үр ашигтай хэрэгжүүлэхийг зорьж байна.



