Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар БНЭУ-аас  Монгол Улсад суугаа  элчин сайд  Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар БНЭУ-аас  Монгол Улсад суугаа  элчин сайд  Атул Малхари Готсурветыг хүлээн авч уулзлаа

Манай хоёр улс мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт урт хугацааны бат бөх хамтын ажиллагааны түүхтэй.

Энэтхэг Улсын мэдээллийн технологийн салбар ДНБ-ийх нь 9.3%-ийг бүрдүүлж, дэлхийн аутсорсингийн зах зээлийн 50 гаруй хувийг хангаж байна. Иймд Монгол Улсын аутсорсингийн чадавхыг хөгжүүлэх, Бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд аутсорсингийг өргөжүүлэх чиглэлээр Энэтхэг  улсын туршлагаас суралцах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах сонирхолтой байгаагаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар илэрхийллээ.

Түүнчлэн Ухаалаг хот, интернэтэд холбогдсон зүйлс (IoT), их өгөгдөл, хиймэл оюун ухаан, замын хөдөлгөөний удирдлага зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийх,  Цахим хөгжилтэй холбоотой салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулахад бид баяртай байх болно гэлээ .

Ноён Атул Малхари Готсурве: Энэтхэг Улсад “Атал Бихари Важпай Шилдэг Төв” нэртэй, мэдээллийн технологи, харилцаа холбоо болон аутсорсингийн чиглэлээр мэргэшсэн коллеж байгуулагдаж байна. Энэхүү коллеж нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Баянгол дүүрэгт баригдаж буй бөгөөд нийт 20 сая ам.долларын өртөг бүхий төсөл юм. Ирэх оны дунд үед бүрэн ашиглалтад орж, 800 орчим монгол оюутанд хиймэл оюун ухаан, машин сургалт, програмчлал, бизнесийн процесс аутсорсинг зэрэг чиглэлээр дэвшилтэт IT сургалт явуулахаар төлөвлөж байна.

Мөн дижитал дэд бүтцийн хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн Засгийн газраас хэрэгжүүлдэг “DigiLocker” буюу дижитал баримт хадгалах системийг нэвтрүүлэх боломжийг судалж байна. Иргэдийн үнэмлэх, жолооны үнэмлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримтыг цахим хэлбэрээр хадгалах боломжтой уг систем нь төрийн байгууллагуудтай холбогдон ажилладаг тул тухайн баримт бичгийг биечлэн авч явах шаардлагагүй болно.


Түүнчлэн Энэтхэгийн Засгийн газраас хэрэгжүүлдэг “ITEC” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас жил бүр 200 хүртэлх хүн богино хугацааны (1 долоо хоногоос 6 сар хүртэл) сургалтад хамрагдах боломжтой.  AI, мэдээллийн технологи, програмчлал, англи хэл, нягтлан бодох бүртгэл зэрэг нийт 300 гаруй сургалтын чиглэлээр тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаа онцоллоо.

Кибер аюулгүй байдлын чиглэлээр хоёр улсын компьютерийн яаралтай тусламжийн багуудын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах боломжийг мөн судалж байна гэлээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Бусад мэдээ

Дорноговь аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ зохион байгуулагдаж байна

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж “Цахим

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ