Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар  “Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци”-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Уулзалтад ЦХИХХ-ны сайд Э.Батшугар, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, сайдын зөвлөх Б.Амгалан, Э.Эрдэнэжамъян нар оролцлоо.

Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциаци нь Монголын цахилгаан холбоо ХК, Мобиком корпораци, Скайтел ХХК, Юнител ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Скайнэтворкс ХХК, Монгол шуудан ХК, Жи Мобайл ХХК зэрэг Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж буй оператор компаниуд нэгдэл санаачилгаар 2018 оны босгон дээр Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан бие даасан, хараат бус, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Уулзалтад “Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциаци”-ийн Ерөнхийлөгч Кожи Курушима болон  Удирдах зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангахад мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайллыг бий болгон тоон боломжийг өсгөн нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөхөд хувь нэмэр оруулан төр засгийн бодлого шийдвэрийг ямагт дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ.


ЦХИХХ-ны сайд Э.Батшугар салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд батлагдсан “ Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль болон Цахим шилжилтийг дэмжих   хуулиудын хэрэгжилтийг хангуулах тал дээр анхааран ажиллах болно гэлээ.

Түүнчлэн Монгол улсын мэдээлэл технологийн компаниудыг олон улсын зах зээлд гарахад онцгойлон анхаарч дэмжин ажиллах болно гэдэг ээ энэ үеэр илэрхийллээ.

Бусад мэдээ

“Технологиос өөрчлөлт рүү: Засгийн газруудад хиймэл оюун ухаанд суурилсан ирээдүй” сэдэвт “Глобал Дижитал R&DB Хаб” семинар 2024.09.26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна

Арга хэмжээний хүрээнд БНСУ-ын ITTP болон ITPP-ийн төгсөгчид, МХХТ-ийн мэргэжилтнүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, салбарын мэргэжилтнүүд харилцаа холбоогоо бэхжүүлэх, өргөжүүлэх

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү БНСУ-ын Инха их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү БНСУ-ын Инха их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. БНСУ нь ухаалаг хотуудын анхдагчдын

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ